Трамп цагаачдын өөрчлөлтийг түргэтгэхийг шаардав

2017-12-12 10:58:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Трамп цагаачдын өөрчлөлтийг түргэтгэхийг  шаардав

11-нд Нью-Йорк хотод бүтэлгүй болсон  террорист халдлагын тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ: Энэ нь  өнгөрсөн 2 сарын хугацаанд Нью-Йоркод болсон 2 дахь удаагийн халдлагын хэрэг  бөгөөд АНУ-ын Конгресс хууль тогтоох салбарт цагаачдын өөрчлөлтийг түргэтгэх  ёстой гэдгийг харуулж байна гэжээ. 

Тэрээр мэдэгдэлд тэмдэглэхдээ:  Миний бие АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цагаасаа Америкийн  цагаачдын тухай доголдолтой системийг сайжруулахыг онцолсоор ирсэн юм. Тус  систем АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд заналхийлэл  учруулж, олон аюултай этгээдийг АНУ-ын хилд оруулсан гэжээ. 

Трамп цагаачдын өөрчлөлтийг түргэтгэхийг  шаардав

Трамп:  Террорист халдлага үйлдэж буй гэмт хэрэгтэнд хүнд ял оноож, улмаар цаазаар  аваачих ял оноож болно. Америк терроризм, хэд даврагч үзэлд хэлбэрэлтгүй цохилт  өгч, терроризмтой тэмцэх хүчин чадлыг баталгаажуулах ёстой гэжээ. 

Эх  сурвалжид тэмдэглэснээр, энэ халдлагыг үйлдэгчийг "Исламын улс" бүлэглэл хэт  даврагч үзлээр төөрөгдүүлсэн хэдий ч тэр нь "Исламын улс"-тай шууд холбоотой  гэдгийг нотолж чадахгүй байгаа юм  байна. 


Урьхан 
 

Их уншсан

холбоотой мэдээ