Энэтхэгийн ерөнхийлөгч Ван И-тай уулзав

2017-12-12 11:09:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 11-нд Шинэ Дели хотноо Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нат Ковинд   Хятад, Орос, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцож буй   Хятадын гадаад харилцааны сайд Ван И-тай Ерөнхийлөгчийн ордондоо   уулзав.

Ковинд, Ши Жиньпин даргад мэндчилгээ дамжуулна уу  Ван И-д   хүсээд: Энэтхэг, Хятад хоёр орон бол чухал хөрш, урт удаан жилийн найрамдалтай,   хоёр орны хамтын ажиллагаа хоёр талын ашиг сонирхолд нийцэж, мөн бүс нутгийн   болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ашигтай юм. Хоёр талын   хамтын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд хоёр орон өндөр дээд хэмжээний хэлхээ   холбоогоо хадгалж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өдөр ирэх тутам   гүнзгийрч, олон улсын болон бүс нутгийн асуудлаар ойлголцон зохицуулалт хийж   байна.  Хятадын талтай харилцан ойлголцол, итгэлцлээ цаашид нэмэгдүүлж, бүх   салбарын хамтын ажиллагагаа өргөтгөн тэлж, хоёр орны стратегийн хамтын   ажиллагааны түншлэлийн харилцаанд байнга шинэ ахиц гаргахад Энэтхэгийн тал бэлэн   байна гэжээ.

Ван И, Ковиндэд Ши Жиньпиний мэндчилгээг дамжуулаад, Хятад,   Энэтхэг бол аль аль нь эртний соёл иргэншилтэй орон бөгөөд мөн шинээр хөгжиж буй   их гүрнүүд. Одоо улс орны хөгжил хийгээд, сэргэн мандалтын чухал үедээ байгаа   бөгөөд олон талт үзлийг баримталж, олон улсын харилцааг ардчилахын төлөө байна.   Хоёр орон өргөн хүрээний хамтын ашиг сонирхол, хамтын байр суурьтай, хамтын   ажиллагааны асар их нөөц боломж бий. Хоёр тал стратегийн ойголцлоо баримталж,   стратегийн эргэлзээгээ арилган, харилцан ойголцол, дэмжилгээ нэмэгдүүлж, бие   биеэ сэжиглэх, түүний төлөө гаргаж буй хохирлоос зайлсхийх ёстой. Энэтхэгийн   талтай бүх салбарын хамтын ажиллгаагаа тасралгүй гүнзгийрүүлж, хоёр орныг   хамтран хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ