Ван И Энэтхэгийн ГХ-ны сайдтай уулзав

2017-12-12 11:18:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-р сарын 11-нд Шинэ Делид, Хятадын ГХ-ны сайд Ван И Хятад, Орос, Энэтхэгийн гадаад харилцааны сайд нарын XV уулзалтын үеэр Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сваражтай уулзав.
Ван И: Хятад, Энэтхэгийн харилцаа чухал цаг үедээ байгаа бөгөөд хоёр орон харилцан итгэлцэх нь юу юунаас илүү чухал байна. Харилцан итгэлцэл байвал асуудлуудыг харилцан ойлголцол, харилцан найр тавих үндсэн дээр шийдвэрлэж болно. Харилцан итгэлцэл үгүй бол зарим асуудлууд газар авч, хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Иймийн тулд хоёр тал бүх шатны стратегийн ойлголцлыг эрчимжүүлэн, хэлэлцээрийн механизмыг сэргээж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ оршиж буй маргаан, хилийн бүсийн энх тайван байдлыг хамгаалах хэрэгтэй юм гэжээ.
Свараж: Энэтхэг, Хятад улстай харилцаагаа чухалчлан үзэж, гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болгосон. Хөгжиж буй орнуудын хувьд Энэтхэг, Хятадын харилцааны ач холбогдол хоёр талын харилцааны хүрээнээс давж, бүс нутаг, мөн дэлхий нийтэд чухал нөлөөтэй юм. Өнөөгийн дэлхийн байдлын ээдрээтэй нөхцөл байдалд Энэтхэг, Хятадын харилцаа зарим сорилттой тулгарч байгаа хэдий ч тогтвортой хөгжлөө хадгалж байна. Хоёр орон гадаад харилцааны арга замаар хилийн маргаанаа шийдвэрлэж чадсан нь хоёр талын улс төрийн оюун ухааныг харуулж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ