Иерусалимын асуудлыг энх тайвнаар зохицуулах ёстой гэж онцлов

2017-12-12 15:17:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иерусалимын асуудлыг энх тайвнаар зохицуулах ёстой гэж онцлов

11-нд Анкара хотноо Туркийн ерөнхийлөгч Эрдоган, тус улсад айлчилж очсон ОХУ-ын   ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийж,  Иерусалимын хурцадмал байдлыг энх тайвнаар   зохицуулах ёстой гэж санал нэгтэй онцолсон   байна. 

Иерусалимын асуудлыг энх тайвнаар зохицуулах ёстой гэж онцлов


Хэлэлцээрийн дараа болсон хэвлэлийн бага хуралд   Эрдоган: Иерусалимыг Израйлийн нийслэл гэж Америк хүлээн зөвшөөрсөний дараа,   Израйль үүгээр "палестинчуудыг цаашид дарлан шахах боломж" болгон, үүнээс болж   маш олон палестинчууд мөргөлдөөний явцад шархдах болно, олон улсын хамтын   нийгэмлэг Израйлийн хүчирхийлэлийн ажиллагааг үл тоох ёсгүй"   гэжээ.

Тэрээр: Турк, Орос хоёр орон Иерусалимын асуудлаар адил   төстэй байр суурь баримталж байгаа, хоёр орон хэлхээ холбоогоо үргэлжлэн хэвээр   хадгалах болно гэжээ.

Путин: Америкийн үйлдэл Ойрх Дорнодын нөхцөл байдалд   тогтворгүй хүчин зүйл нэмэрлэв. Иерусалимын харьялалын асуудлыг Израйль,   Палестин хоёр тал "шууд яриа хэлцэл"-ээр зохицуулах ёстой   гэжээ.

Хоёр тал мөн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа,   Сирийн асуудал, зэр зэвсэгийн худалдаа зэрэг асуудлаар санал солилцсон байна.  

Их уншсан

холбоотой мэдээ