Ши Жиньпин баярын захидал илгээв

2017-12-12 16:04:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин баярын  захидал илгээв

Синьхуа агентлагийн мэдээ:  12-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн  төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Хөдөө аж ахуйн судалгааны нийгэмлэг  байгуулагдсан 100 жилийн ойд зориулан баярын захидал илгээж, тус байгууллагын  бүх ажилтан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн бүх мэргэжилтэнд баярын  мэндчилгээ дэвшүүлжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, өдгөө Хятад улс Хятадын  онцлогтой социализмын шинэ эрин үед оров. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратеги  хэрэгжүүлж, хангамж хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийг ахиулан, хөдөө аж ахуйн  ногоон хөгжлийг урагшлуулж, ядуурлыг бууруулах ажлыг гүнзгийрүүлэн, иргэдийн  амьжиргааны түвшнийг дээшлүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи, хөдөө  тосгон, хөдөө аж ахуйн чадварлаг хүмүүст шинэ шаардлага тавьж байна.  Хятадын  Хөдөө аж ахуйн судалгааны нийгэмлэг уламжлалаа залгамжилж, цаг үеийн хөгжлийн  дагуу Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын хөгжилд улам их үүрэг  гүйцэтгэж, "хос зуун жил"-ийн хөгжлийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн  агуу их сэргэн мандалтын "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд улам их хувь нэмэр  оруулахыг хүсэж байна гэжээ. 

Хятадын Хөдөө аж ахуйн судалгааны  нийгэмлэг 1917 онд байгуулагдсан бөгөөд Хятад оронд хамгийн эрт байгуулагдсан  эрдэм шинжилгээний чухал байгууллагын нэг  юм. 


Урьхан 

Их уншсан

холбоотой мэдээ