10 зүйлээр нийтлэг ойлголтод хүрэв

2017-12-12 16:35:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Шинэ Дели хотноо  Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятад, Орос, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нарын 15  дахь уулзалтад оролцсоны дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэгийн гадаад хэргийн сайд Свалвей нартай хамт сурвалжлагчтай уулзах үе  хэлэхдээ: Хятад, Орос, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нар нээлттэй, эвлэрэн  нэгдсэн, харилцан ойлголцсон, харилцан итгэлцсэн үзэл санааны дагуу, өнөөгийн  олон улсын байдал, харилцан сонирхож буй томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий  солилцлоо. Гурван тал олон улсын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын талаар  нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ. 
Тухайлбал: Нэгд, НҮБ-ын олон улсын үйл  хэрэгт чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, “НҮБ-ын дүрэм”-ийн зорилт, зарчмыг  хамгаалан, олон улсын харилцааны хэм хэмжээг журамлан сахиж, улс орнуудын  өөрсдийн хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог бие даан сонгох эрхийг  хүндэтгэх.

Хоёрт, улс төрийн аргаар  бэрхшээлтэй асуудлуудаа зохицуулж, улс орнууд хоорондын яриа хэлэлцээг  хүндэтгэн, НҮБ-ын гол зам сувгийн үүргийг дайчилж, хүч хэрэглэхийг тогтоон  барина.

Гуравт, жанжилах  үзэл болон улс төрийн хүчирхийллийг эсэргүүцэж, хүчний цар хүрээ хувааж, бүлэглэл болохыг сайшаахгүй, олон улсын харилцааны ардчиллыг  дэмжинэ. 
Дөрөвт, олон улсын болон бүс нутгийн терроризмын эсрэг хамтын  ажиллагааг эрчимжүүлж, терроризм, хагалан бутаргагч, хэт даврагч хүчинд цохилт  өгөхөө эрчимжүүлнэ. 
Тавд, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг  хөгжүүлж, инноваци, харилцан уялдсан, уужуу, тогтвортой хөгжлийг бий  болгоно. 
Зургаад, эдийн засгийн даяарчлалыг нээлттэй, багтаамжтай,  хүртээмжтэй, тэнцвэртэй чиглэл рүү хөгжүүлж, даяаршлын тэнцвэртэй байдлыг  биелүүлнэ. 
Долоод, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцооны  шинэчлэлийг дэмжиж, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй  орнуудын төлөөлөл, үг хэлэх эрхийг нэмэгдүүлнэ.
Наймд, дэлхийн олон  талт худалдааны тогтолцоог хамгаалж, аливаа хэлбэрийн худалдааны ивээх үзлийг  эсэргүүцэн, ДХБ-ын үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ.

Есд, 2030 оны тогтвортой  хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, НҮБ-аар гол болгосон, Өмнөд Умардын  хамтын ажиллагаагаар зам суваг болгосон, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаагаар  нэмэлт хүчин болгосон дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааны байдлыг бий болгоно. 
Аравт, Европ Азийн эх газрыг дэд бүтцээр холбохыг дэмжиж,  хамтдаа хөгжих зарчмын дагуу, бодлогын хэлхээ холбоо, дэд бүтцийн холбоос,  худалдааг саадгүй нэвтрүүлэх, санхүүгийн уялдаа холбоо, иргэдийн санаа сэтгэлийг  холбож, өөр өөрийн дэд бүтцээр холбогдох санаачилгыг уялуулж, мөргөлдөхгүй,  харилцан нөхбөрлөхөөс биш харилцан эсэргүүцэлдэхгүй, үр ашгийг дээшлүүлж, бүс  нутгийн интегралчлалыг ахиулах эдгээр болно  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ