Эхний 11 сард Хятадын экспорт импорт хурдтай өсөв
Энэ оны 1-11-р сард, Хятадын экспорт импорт нэлээд хурдтай өсөж, бүтэц нь улам шилдэгжиж, тогтвортой байдал нь улам бэхжив. 11-нд Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын холбогдох албаны хүн задлан шинжлэхдээ: Энэ нь гол төлөв бодлогын үр өгөөж, дотоод эдийн засаг тогтворжин сайжирсан, аж ахуйн нэгжийн бүтцийн зохицуулалт зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй юм. Тэгэхээр ирэх жилийн гадаад худалдааны эргэлт ч сайн сайхан хандлагаа үргэлжлүүлэх болно хэмээн төсөөлж байна гэжээ.
Гаалийн бүртгэлийн дагуу, 1-11-р сард, Хятадын экспорт импортын нийт хэмжээ 25 их наяд 140 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар өсөв. Үүнд экспорт 13 их наяд 850 тэрбум юаньд хүрч, 11.6 хувиар өсөв. Импорт 11 их наяд 290 тэрбум юаньд хүрч, 20.9 хувиар өсжээ. Худалдааны ашиг 2 их наяд 560 тэрбум юаньд хүрч, 16.7 хувиар багасав.
Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын зөвлөх Сүн Шяньмао задлан шинжлэхдээ: Эхний 11 сард гадаад худалдаа нэлээд хурдтай өссөн нь олон улсын зах зээлийн ерөнхий байдал сэргэж эхэлсэнтэй нягт холбоотой юм. Мөн дотоод эдийн засаг тогтворжин сайжирснаар, импорт үргэлжлэн нэмэгдсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ дунд, өндөр хурдаар өсөх хандлагаа хэвээр хадгалж, 1-10-р сард тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 11-р сард үйлдвэрийн салбарын худалдан авах менежерүүдийн индекс 51.8 болсон бөгөөд дотоод эдийн засаг тогтворжин сайжирснаар, импортын шаардлага нэмэгдэв. ДХБ-ын тоо баримтаас үзвэл, Хятадын импортын өсөлтийн хурд дэлхийн дундаж түвшин болон Америк, Герман, Япон зэрэг худалдааны их гүрнүүдээс илэрхий өндөр байна" гэжээ.
Он гарснаас хойш, Худалдааны яам хийгээд олон салбар, олон газар хамтдаа Төрийн зөвлөлөөс боловсруулсан гадаад худалдааны хөгжлийг ахиулах бодлогуудыг үргэлжлэн дорвитой хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн дарамтыг сайтар хөнгөлж, бизнес эрхлэлтийн орчныг боловсронгуй болгож, бодлогын үр өгөөж улам ил тод болжээ.
Хятадын ХЯ-ны Гадаад худалдааны газрын худалдааны зөвлөх Сүн Шяньмао: Бодлогод тохируулалт хийснээс гадна, Хятадын аж ахуйн нэгжүүд өөрсдөө бүтцийн тохируулалт хийсэн нь экспорт импорт нэлээд түргэн нэмэгдсэний гол шалтгаан юм гэжээ.
Сүн Шяньмао: "Гадаад худалдааны шинэ хөгжил, бизнес эрхлэлтийн орчин тасралтгүй сайжирч, хил дамнасан цахим худалдаа, зах зээлийн нийлүүлэлт зэрэг экспортын өсөлтийн хурд нь ерөнхий өсөлтийн хурдаас тодорхой түргэн болсон нь гадаад худалдааны өсөлтийн шинэ онцлог болсон юм. Олон аж ахуйн нэгж үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтөөс хүчээ авч, шинийг бүтээж, эрхлэлт, бүтцийн тохируулалтаа түргэтгэн, технологи, бренд, чанар, үйлчилгээ, стандартаар гол болгосон гадаад худалдааны өрсөлдөх шинэ давуу тал бий болгож, аж ахуйн нэгжийн шинийг бүтээх, олон улсын өрсөлдөх хүчийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг, брэндийн нөлөөлөх хүчийг улам нэмэгдүүлсэн гэжээ.
Тоо баримтаас үзвэл, 1-11 сард, Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспорт 6.46 их наяд юаньд хүрч, 13.8 хувиар нэмэгдэн, 46.7 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгжээр өсөж, экспортын тэргүүлэх байранд байсан амжилтаа хадгалж чадсан байна.
Сүн Шяньмао: “өнгөрсөн 2-3 жилд, аж ахуйн нэгж олон улсын зах зээлийн өөрчлөлтийг зохицуулахын төлөө бид бүтцийн тохируулалт, эрхлэлтийн талаар олон ажил хийсний үр дүнд дэлхийн эдийн засгийн энэ удаагийн бууралтаас боломж олж чадлаа. Энэ нь маш чухал юм. Ирэх жил улам сайн болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.