Хятадын олон нутгаар цаг агаар хүйтэрч байна

2017-12-12 16:59:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон нутгаар цаг агаар хүйтэрч байна

Жүншинь  агентлагийн мэдээ: Төвийн Цаг агаарын станцын 12-ны мэдээнээс үзвэл, 12-ны  өдрийн 5 цагийн цаг агаарыг 11-ний өдрийн 5 цагтай харьцуулбал, Хэбэй мужийн  хойд хэсэг, Бээжин, Тяньжинь, Шаньши мужийн хойд хэсэгт 4-8 хэмээр хүйтэрсэн  байна. Тай-Юань, Жэньжөү зэрэг мужийн төв хотын цаг агаар хасах хэмд хүрч, энэ  оны хамгийн хүйтэн өдөр болсон юм байна. 

11-нд Хятадын зүүн хойд нутгийн төв, зүүн хэсэг, Хятадын умард  нутаг, Шар мөрөн, Хуайхэ голын зүүн бүс, түүний дотор зүүн хойд нутгийн төв,  зүүн хэсгээр цаг агаар 8-14 хэмээр доошилж, ихэнх нутгийн цаг агаарын  хамаг  өндөр үзүүлэлт хасах 10 хэм хүртэл буурч, Харбин, Чанчүнь, Шэньян зэрэг хотод  энэ жилийн хамгийн хүйтэн өдөр болсон байна. Бээжин, Тяньжиньд цаг агаар 5  хэмээр хүйтэрч, дээд тал нь 0 хэм хүрчээ.


 

Их уншсан

холбоотой мэдээ