Мүн Жэ Иний айлчлал Хятад, БНСУ-ын харилцаа зөв замд орохыг ахиулахыг хүсэв

Уртнасан 2017-12-12 21:08:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Удахгүй Хятад улсад айлчлах гэж буй БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин саяхан хэлсэн үгэндээ: БНСУ, Хятад хоёр орны итгэлцлийг сэргээх, хоёр орны иргэдийн найрамдалт сэтгэлгээг гүнзгийрүүлэх нь тус удаагийн айлчлалын хамгийн их зорилт, гол тал юм гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан 12-нд хэлэхдээ, Хятад, БНСУ-ын сайн сайхан харилцаа түүхийн болон цар эриний чиг хандлагад нийцэх бөгөөд мөн хоёр орны ард түмний хамтын хүсэл зорилт юм гэв.

Лу Кан хэлэхдээ: Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн тушаал авснаас хойш Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, БНСУ-ын засгийн газар “THAAD” системийн асуудлаар чухал байр суурь илэрхийлж, Хятад, БНСУ хоёр тал үе шатны чанартайгаар уг асуудлыг шийдвэрлэх зарим нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ асуудал цаашид эв зүйтэй зохицуулагдаж, хоёр тал харилцан бие биенийхээ амин чухал ашиг сонирхол, анхаарч буй асуудлыг хүндэтгэсэн үндэс суурь дээр Хятад, БНСУ-ын харилцаа эрүүл тогтвортой хөгжлийн замдаа буцан орж, хоёр орон хоёр ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил дэвшлийг ахиулахыг бид хүсэж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ