Ли Кэчян Чөлөөт худалдааны бүсийн форумыг хөтлөв

2017-12-13 09:34:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны УТЗЗ-ийн байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий  сайд Ли Кэчян 12-р сарын 11-12-нд Хүбэй мужийн Үхань хотын ажил байдалтай  танилцаж, бүх Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсийн форумыг хөтөлжээ.  Тэрээр: ХКН-ын ХIХ хурлын шийдвэрийг тууштай баримтлан, Ши Жиньпин даргын үеийн  Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдлага болгож, өөрчлөлт  нээлтээ эрчимжүүлэн, засгийн газрын чиг үүргийн өөрчлөлтийг ахиулан, зах зээлийн  хөгжлийг дэмжиж, ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэн, тэднийг сайн сайхан  амьдруулахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян: Өнгөрсөн хэдэн жил чөлөөт худалдааны  туршилтын бүс Хятадын засгийн газрын “Эрхээ цомхтгож, зохицуулалтаа болон  үйлчилгээгээ сайжруулах” өөрчлөлтийг ашиглан эрчтэй хөгжиж, үр ашигтай ажиллаж  байна. Дараагийн шатанд бүх чөлөөт хуралдааны бүсүүд ХКН-ын ХIХ хурлын үзэл  баримтлал, байршуулалтын дагуу ажиллаж, орчин үеийн эдийн засгийн системийг  байгуулан, хөгжлийн өндөр шаардлагыг биелүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ