​Эрчим хүчний бүтэц цэвэр цахилгаан гаргахад шилжинэ

2017-12-13 10:08:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эрчим хүчний бүтэц цэвэр цахилгаан гаргахад  шилжинэ

Синьхуа агентлагийн мэдээ: Олон  улсын эрчим хүчний газар "Дэлхийн эрчим хүчний хөгжил-2017 Хятадын тусгай  тайлан”-г 12-нд Күнмин хотод нийтэлжээ. Тайланд, Хятадын эрчим хүчний бүтэц  аажмаар цэвэр цахилгаан гаргахад шилжинэ. Хятадын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй  эрчим хүчний эрэлт хэрэгцээний улмаас сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий,  цахилгаан эрчим хүчинд илүү түшиглэх болж, харин нүүрсний эрэлт хэрэгцээ буурч  байна хэмээн үзжээ.

Тайланд, шинэ бодлогын нөлөөгөөр  Хятадын эрчим хүчний эрэлт хэрэгцээний өсөлтийн хурд жил бүр 1 хувь орчмоор  буурч, 2000 оноос хойших жилийн дундаж хэмжээний зургааны нэгд ч хүрэхгүй байна.  Энэ бол эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, эрчим хүчний үр ашгийн бодлогын хатуу  хэрэгжилт, хүн амын өөрчлөлтөөс болсон ерөнхий үр дүн юм гэжээ.  

Тайланд төсөөлснөөр, цахилгаан  гаргах нийт хэмжээнд нүүрсний эзлэх хэмжээ 2016 онд гуравны хоёр байсан бол 2040  он гэхэд 40 хувьд хүрэхгүй болж, цэвэр цахилгаан эрчим хүч нь Хятадын эрчим  хүчний хэрэглээнд гол байр суурь эзлэх болно гэжээ. Сайн-Өлзий  

Их уншсан

холбоотой мэдээ