Хятад улс зангилаа үүрэг гүйцэтгэв

2017-12-13 10:33:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганы дарга Мирослав Лажчак хэвлэлд ярилцлага өгөхдөө, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд Хятад улс зангилаа үүрэг гүйцэтгэснийг олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна гэжээ.

Мирослав Лажчак: Хятадын эдийн засаг хөгжсөнөөр барахгүй, хөгжиж буй бусад орны хөгжилд ч үр ашиг хүртээсээр байгаа. НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө Хятад улс зангилаа үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, 20 тэрбум юань гаргаж, "Хятадын цаг уурын өөрчлөлтийн Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны сан" байгуулж, хөгжиж буй бусад орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг дэмжихэд хэрэглэсэн юм. Эдгээр үйл ажиллагааг нь олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна гэжээ.

Тэрээр: Хятад улс бол НҮБ-ын байнгын таван гишүүн орны нэг юм. НҮБ-ын олон талт индэр, дэлхий нийтийг засан  сайжруулах зэрэг талаар Хятад улс улам их, чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
 



Их уншсан

холбоотой мэдээ