Бүх нийтээрээ эмгэнэл илэрхийлэв

2017-12-13 10:43:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх нийтээрээ эмгэнэл  илэрхийлэв

ХОУР-гийн мэдээ: 13-нд Наньжин хотноо Наньжиний их  хядлагад амь үрэгдэгсдийн араас бүх нийтээрээ эмгэнэл илэрхийлэх Төрийн  тахилга болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцжээ.  

Бүх нийтээрээ эмгэнэл  илэрхийлэв

Наньжиний их хядлага болсон 80  жилийн ой өнөөдөр тохиож байна. 1937 оны 12-р сарын 13-нд Хятадыг түрэмгийлсэн  Японы цэрэг Наньжин хотыг эзэлж, 40 хоног үргэлжилсэн цуст хядлагаа эхлүүлжээ.  Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх, Наньжиний цэргийн шүүхийн холбогдох  байцаалтыг үндэслэвэл, хүн төрөлхтний эсрэг энэ хядлагаар нийт 300 мянган эгэл  ард, олзлогсод амь үрэгдэж, 20 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж,  Наньжин хотын барилга байгууламжийн гучин хувийг Япон цэргүүд галдан шатаажээ.  Энэ хохирлыг тоогоор илэрхийлэх аргагүй юм.

Бүх нийтээрээ эмгэнэл  илэрхийлэв

2014 оны 2-р сард Хятадын хууль  тогтоох байгууллага шийдвэр гаргаж, 12-р сарын 13-ний өдрийг Наньжиний их  хядлагад амь үрэгдэгсдийн араас бүх нийтээр эмгэнэн гашуудах Төрийн тахилга хийх  өдөр хэмээн тогтоожээ. 

Бүх нийтээрээ эмгэнэл  илэрхийлэв


Их уншсан

холбоотой мэдээ