Ши Жиньпин Жянсү мужийн Шюйжөү хотын ажил байдалтай танилцав

2017-12-13 10:57:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



Ши Жиньпин  Жянсү мужийн Шюйжөү хотын ажил байдалтай танилцав

12-нд ХКН-ын Төв  хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн  дарга Ши Жиньпин Жянсү мужийн Шюйжөү хотод хүрэлцэн очиж ажил байдалтай танилцав. Энэ бол тэрээр ХКН-ын ХIХ их хурлын дараа анх удаагаа орон нутгийн  ажил байдалтай танилцаж байгаа болно. Мөн өдөр Ши Жиньпин дарга Шюйжөү хотын Аж  үйлдвэрийн корпорац, нүүрс олборлолтын газрын засварын төсөл, Шюйжөү хотын  Мажуан тосгонтой танилцжээ.

Жянсү мужийн  Шюйжөү хотын аж үйлдвэрийн корпорац бол дэлхийн барилгын машин механикийн  үйлдвэрлэлийн салбарын 10 хүчирхэг аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон Хятадын цорын ганц корпорац бөгөөд олон жилийн турш бүх талын үзүүлэлтээрээ Хятадын  барилгын машин механикийн салбарт тэргүүлсээр ирсэн юм. 12-нд Ши Жиньпин  дарга тус корпорацтай танилцаж байсан юм. 
Ши Жиньпин: Тус  корпорацад анхаарал тавьсаар ирсэн бөгөөд салбарын гүйцэтгэж буй ажлын талаар ч  зохих ойлголттой болсон. Хятад улс бол их гүрэн. Иймээс бодит эдийн засгийн  хүчийг хөгжүүлэх явдлыг илүү чухалчлах хэрэгтэй. Харин нэг талыг барьсан хөгжил,  хэлбэрдэх үзлийн замаар явж болохгүй. Бодит эдийн засгийг хөгжүүлэхэд, заавал  үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Одоо инновацид тулгуурлан, зангилаа  технологийг эзэмшиж, ашиглах шаардлагатай байна гэж  онцолжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ