ХОУР-гийн дарга Ван Гэнняний шинэ оны мэндчилгээ

2018-01-01 09:27:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХОУР-гийн дарга Ван Гэнняний  шинэ оны мэндчилгээ

Ирж буй 2018 оны шинэ  жилийн баярыг тохиолдуулан ХОУР-гийн дарга Ван Гэннянь радиогийн хамт олноо  төлөөлж, радио, сайтаар дамжуулан гадаадын сонсогч, интернет ашиглагчдад халуун  дотно мэндчилгээ, чин сэтгэлийн ерөөл дэвшүүллээ. 

Ван Гэннянь: Сонсогчид  болон интернет ашиглагчид бол бидний сайн нөхөд. Та бүхний анхаарал, дэмжлэгээр  ХОУР түргэн хөгжиж байна. Шинэ ондоо бид сонсогч, интернет ашиглагчдадаа илүү  сайн, илүү шуурхай мэдээлэл хүргэж, Хятадыг таньж мэдэх, дэлхий ертөнцийг ойлгох  илүү сайн индэр гаргаж өгнө гэжээ.  

Эрхэм найз нар аа,  Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ торгон  агшинд би Хятадын Олон Улсын Радио, Хятадын Олон Улсын Радио Телевизийн  сүлжээний нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд халуун дотно мэндчилгээ, чин  сэтгэлийн ерөөл дэвшүүлье. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе! Элгээрээ энх амгалан,  төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай.  

2017 он Хятад улсын хувьд гүн гүнзгий утга учиртай  жил байлаа. ХКН-ын ХIХ их хурлыг амжилттай  зохион байгуулж, Хятадын цаашдын хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлон, дэлхийн  засаглалд Хятадын бодлого, төслийг нэмэрлэлээ. "ХКН-ын ХIХ их хурал Хятад улсын  хувьд маш чухал үйл хэрэг төдийгүй олон улсын анхаарлын төвд байлаа. Өнгөрсөн  таван жилд Хятад улс гайхалтай түүх бүтээсэн бол ирэх таван жилд шинэ  гайхамшгийг бүтээх болно” хэмээн интернет ашиглагч Франк Гүлиний хэлснийг та  бүхэнд дуулгахад таатай байна.

Өнгөрсөн оны эхээр Швейцарьт зохиогдсон дэлхийн  эдийн засгийн Давосын чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин дарга "Хүн төрөлхтний  хувь заяаны хамтын цогц" хэмээх үзэл санааг дэвшүүлж, 5-р сард Бээжинд хотод  “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт, 9-р сард Шямэнь  хотод БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт, ХКН болон олон улсын улс төрийн  намуудын дээд уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулж, Хятад улс энх тайван,  хөгжил, харилцан ашигтай, нээлттэй байх зэрэг эрхэм зорилтын төлөө, практик дунд итгэлтэй, уужуу багтаамжтай,  цаг үеийн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна.  

Олон улсын байдал, хүчний харьцал эрчимтэй  өөрчлөгдөж, олон улсын улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо бий болж буй өнөө  цагт энх тайван, хөгжих, хамтран ажиллах, хамтдаа ашиг олох нь эрин үеийн хүчит  давлагаа болж байна. Харилцаа холбоотой байх нь бие биенээ ойлгож, нөхөрлөлөө  бататгахын үндэс гэдэгт бид итгэлтэй байна. Өнгөрсөн нэг жил хамтран ажиллах  аргаар мэдээллийг орон нутагт нь, эх хэлээр нь олон янзын мэдээллийн хэрэгслээр  хүргэхийн төлөө ХОУР хичээн ажиллаж, олон улсын шинэ хэлбэрийн ерөнхийлсөн  мэдээллийн хэрэгсэл болон хөгжиж байна. 
Бид радио, видео, вэбсайт, сонин  сэтгүүл зэрэг олон төрлийн хэвлэл мэдээллийн үйлсийг ерөнхийлөн хөгжүүлэхийн  зэрэгцээ "China" хэмээх шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болголоо. Бид  "Хятад-Оросын дуу хоолой", "Хятад-Итали" зэрэг олон хэлний АПП, фэйсбүүк зэрэг  шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглан Хятадын үнэн бодит байдлын  тухай, амьд, дэлгэрэнгүй мэдээллийг сонсогч, интернет ашиглагчдад хүргэлээ. Мөн  өвөрмөц мэдээллийн бүтээгдэхүүнийг богино хэмжээний видео, H5, анимейшн, зурагт  хөтөч зэрэг олон төрлөөр боловсруулж, мэдээллийн агуулга, хэлбэр, хэв маягаа  илүү тод, шинэлэг, амьд байлгахыг хичээн, та бүхний олон ургальч хэрэгцээг  хангахын төлөө ажилласан юм. Сонсогч, интернет ашиглагчдынхаа дэргэд хүрч,  дэлхийн мэдээ, үйл явдлыг та бүхэнтэйгээ цаг тухайд нь хуваалцахын тулд гадаадын  хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй эрчимжүүлж, та  бүхний "алган дээрх радио" болохын төлөө хичээн ажиллаж байна. Бид гадаадтай  соёлын солилцоо хийж шинэ арга зам эрэлхийлэн, "Хятадын кино театр" төсөлд  хамтран ажиллаж, кино уран бүтээлийг олон хэлээр орчуулан, та бүхэнд Хятадын  нийгмийн амьдралыu ойлгож мэдрэхэд шинэ боломж, шинэ арга замыг нээж өглөө.  

Анд найз нар аа: Ямар сайхан цэцэг нарны илч гэрэл,  хур бороо, хөрс шороогүйгээр ургаж дэлбээлэхгүй. Үүнтэй адил та бүхний анхаарал,  дэмжлэгээр бид эрчтэй, итгэлтэй хөгжиж байна. 2017 онд ХОУР-гийн хэрэглэгчдийн  хандалт 95 сая, гадаад дахь олон төрлийн нийгмийн сүлжээний дагагчдын тоо 62  сая, АПП-гийн хэрэглэгч 26 саяд хүрч шинэ амжилт тогтоолоо. Та бүхэн бол бидний  дотны анд нөхөд юм. Та бүхний лайк, сэтгэгдэл, захиа бүрт анхаарал, дэмжлэг  шингэж байгааг бид ойлгож байна. Тиймээс би ХОУР-гийн хамт олны нэрийн өмнөөс та  бүхэнд чин сэтгэлийн талархал  дэвшүүлье!

Хөх тэнгийн доор мянга мянган хавар, хөрст алтан  дэлхийд жил жил дэлгэр... Бид та бүхэндээ ирж буй шинэ ондоо илүү сайн, илүү  түргэн мэдээ мэдээллийн үйлчилгээ үзүүлж, та бүхний Хятадыг танин мэдэж, дэлхийг  ойлгож ухаарахад илүү сайн индэр гаргаж өгөх болно. Та бидний нөхөрлөл улам  бэхжих болтугай. Эцэст нь та бүхэндээ шинэ оны мэндийг дахин  дэвшүүлье. 

Анхаарал тавьсанд баярлалаа.
 
ХОУР-гийн дарга Ван  Гэннянь

Их уншсан

холбоотой мэдээ