Өвөр Монгол Зүүн Хойдын бүс нутгийг холбосон хурдны төмөр зам тавина

Уртнасан 2018-01-07 17:10:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 7-нд Хятадын Төмөр замын  инженерийн ерөнхий компаний XIV товчооны төмөр зам дэвсэх машин Жан У буудалд  эхний 500 метр урт төмөр замын бетон дэрийг аюулгүй, найдвартай дэвссэнээр,  ӨМӨЗО-Зүүн Хойдын бүс нутгийг холбосон анхны хурдны төмөр зам буюу Өвөр Монголын  Тунляо хотоос Ляонин мужийн Шиньминьбэй буудал хүрэх хурдны төмөр замыг албан  ёсоор тавьж эхэлжээ. Тус замыг ашиглалтад оруулахад таатай боломж нөхцөл  бүрдүүлсэн гэж сэтгүүлч Хятадын Төмөр замын ХХК-аас  мэдээллээ.

Хятадын Төмөр замын инженерийн ерөнхий компанийн XIV  товчооны Тунляогийн төмөр замын зорчигч тээврийн хэсгийн төслийн захирал Лю  Шигуан: Өвөр Монголын Тунляо-Ляонин мужийн Шиньминьбэй чиглэлийн хурдны төмөр  замын нийт урт 398.8 км. Зам тавих ажилд төмөр зам дэвсэх 2 машин ажиллаж байгаа  бөгөөд машин нэгбүр өдөрт дунджаар 1.5 км гаруй зайд төмөр зам дэвсэх хүчин  чадалтай юм. Урьдчилсан төлөвлөлтөөр 2018 оны 6-р сард ажлаа дуусгаж, 7-р сараас  эхлэн туршина гэжээ.

Зам тавьж, галт  тэрэг зорчиж эхэлснээс хойш хурдны галт тэргээр Тунляогоос Шэньян хүрэхэд 5 цаг аялдаг байсныг 1.5 цаг хүртэл богиносгох юм. Тунляогоос Бээжин хүрэхэд одоо 14  цаг орчим аялдаг бол зам тавьж дууссанаар ердөө 3.5 цаг зарцуулдаг болох юм  байна.

Их уншсан

холбоотой мэдээ