​Тайваньтай холбоотой төсөл баталсныг эрс эсэргүүцэв

2018-01-12 10:43:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тайваньтай холбоотой төсөл баталсныг эрс  эсэргүүцэв

Синьхуа агентлагийн  мэдээ: 11-нд ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан: Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим  саяхан Тайваньтай холбоотой төсөл баталсан нь Нэг Хятадын бодлого, Хятад,  Америкийн хамтарсан 3 албан мэдээний зарчмыг зөрчиж, Хятадын дотоод хэрэгт  оролцлоо. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна гэжээ.  

Лү Кан: Америкийн тал Нэг  Хятадын бодлого, Хятад, Америкийн хамтарсан 3 албан мэдээний зарчмыг баримталж,  Тайванийн асуудлыг хянамгай зохицуулж, Тайваньтай ямарваа хэлбэрийн албаны  харилцаа тогтоохгүй байж, "Тайванийг тусгаар тогтнуулах", хагалан бутаргах  хүчинд буруу дохио өгөхгүй байж, Хятад Америкийн харилцаа, хоёр талын олон улсын  үйл хэрэг дэх хамтын ажиллагааг бодит үйл ажиллагаагаар хамгаалахыг Хятадын тал  шаардаж байна гэжээ. Сайн-Өлзий 

Их уншсан

холбоотой мэдээ