ОХУ-ын цэргийн баазад халдсан нисгэгчгүй онгоцыг гар аргаар үйлдвэрлэсэн үү?

2018-01-12 11:01:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 1-р сарын 11-нд ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий штабын албан тушаалтан хэлэхдээ: Сири дэх Оросын баазыг довтолсон нисгэгчгүй онгоцыг бага оврын гар үйлдвэрт бүтээх боломжгүй гэгдийг гэрчилж байна гэжээ.

Мөн өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын газрын Нисгэгчгүй онгоц хэрэглэх системийг байгуулж хөгжүүлэх газрын дарга хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ: Нисгэгчгүй онгоц тус бүр 400 граммын хэмжээ бүхий 10 тэсрэх бөмбөгтэй. Бөмбөг дэх тэсрэх бодис нь пенсеритритрол тетротиритийн PETN бөгөөд ийм төрлийн тэсрэх бөмбөгийг гар үйлдвэрийн аргаар энгийн үйлдвэрт хийх боломжгүй юм гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам: Террорист этгээдийн гарт байгаа шинэ зэвсгүүд хиймэл дагуулын навигацийн болон алсын удирдлага дамжуулах технологийг эзэмшсэн орнуудынх байж таарна гэжээ.

АНУ-ын Пентагон үүнтэй холбогдуулан мэдэгдэл нийтэлж: ОХУ-ын цэргийн байгууламжуудыг довтлохыг оролдсон нисгэгчгүй онгоцны технологи, холбогдох төхөөрөмжийг нээлттэй зах зээлээс маш амархан олж болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ