Ли Кэчян Камбожийн хаан Нородом Монинаттай уулзав

2018-01-12 11:11:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1 сарын 11-нд, Камбожийн хаан Нородом Монинат Пномпень дахь ордондоо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяныг хүлээн авч уулзжээ.
 
Ли Кэчян, Ши Жиньпин даргын халуун дотно мэндчилгээг Нородом Монинат хаанд дамжуулж, Хятадын тал хааны эх Моникид сайн сайхныг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр: Хятад, Камбож хоёр орон урт удаан жилийн нөхөрсөг харилцаатай, ард иргэд нь гүн зузаан найрамдалтай юм. Хоёр орны ахмад үеийн удирдагчид Хятад, Камбожийн харилцааны хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан билээ. Ши Жиньпин дарга 2016 онд Камбожид амжилттай айлчилж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шат ахиулсан юм. Энэ жил Хятад, Камбожийн найрсаг харилцаа тогтоосны 60 жилийн ойн болно. Хятадын тал Камбожийн талтай хамт хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ли Кэчян: Камбожийн эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой байдлыг баталгаажуулахад Хятадын тал үргэлжлэн бүх хүчээрээ дэмжинэ. Хятад, Камбожийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа хоёр орны ард иргэдэд улам их үр шим хүртээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

  Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ