"Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай хийсэн худалдаа 7 их наяд 370 тэрбум юань хүрчээ

2018-01-12 15:56:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Хятадын  Гаалийн ерөнхий газраас гаргасан тоо бүртгэлээс үзвэл,  2017 онд Хятадын "Нэг бүс  нэг зам" дагуу орнуудтай хийсэн гадаад худалдаа 7 их наяд 370 тэрбум юань хүрч,  өнгөрсөн оны мөн үеэс 17.8 хувиар нэмэгджээ. "Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай  хийсэн худалдааны өсөлт Хятадын гадаад худалдааны нийт өсөлтөөс 3.6 нэгж өндөр  байж, Хятадын гадаад худалдааны нийт өртгийн 26.5 хувийг  эзэлжээ. 

Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн  төлөөлөгч Хуан Сүнпин: Хятадын гаалийн газар "Нэг бүс нэг зам" дагуу орнуудтай хамтын  ажиллагаагаа өргөтгөж, AEO харилцааг идэвхтэй ахиулж, гаалийн хяналтын үйлчилгээг сайжруулан,  боомтоор орох явцыг хялбарчилж, худалдаанд дөхөм үзүүлэх түвшнийг дээшлүүлэн,  нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргана  гэжээ.

   Далайнтуяа


Их уншсан

холбоотой мэдээ