Макроны Хятад улс дахь айлчлалыг идэвхтэй үнэлж байна

2018-01-12 16:19:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Францын ерөнхийлөгч Макрон албан тушаалаа авснаас долоохон сарын дараа Хятад улсад төрийн айлчлал хийсэн юм. Тэрээр 2018 онд Хятадад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн, ХКН-ын ХIХ хурлын дараа Хятадад айлчилсан анхны Европын улс орны тэргүүн юм.

Францын Олон улсын харилцаа, стратегийн судалгааны газрын дарга Паскаль Бонифаци: Макроны Хятадад явуулж буй бодлого тодорхой, Хятад улс маш чухал байр суурьтай бөгөөд стратегийн харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй юм. Улс төрийн тогтолцооны ялгаа хоёр улсын харилцаанд нөлөөлөх ёсгүй. Мөн том чухал асуудлаар олон улсын засаглал, тухайлбал уур амьсгалын дулаарал зэрэг асуудалд хоёр улс хамтдаа хичээж байгаа бөгөөд нийтлэг үзэл баримтлалтай байгаа юм гэж тэр үзэж байна гэжээ.

Францын Эв нэгдэл, хөгжил дэвшил намын дарга Жак Шеминад хэлэхдээ: Франц “Нэг бүс нэг зам” санаачлалыг талархан хүлээж авч, Макрон “Нэг бүс нэг зам”-д нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ бол маш чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ