ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны II бүгд хурал товлогдлоо

2018-01-12 16:21:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: 1-р сарын 12-нд ХКН-ын Төв хорооны УТТ хуралдаж, үндсэн хуулийн зарим  заалтыг өөрчлөх талаар ярилцжээ. Хурлыг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн  бичгийн дарга Ши Жиньпин даргалсан байна.

ХКН-ын XIX  сонгуулийн төв хорооны II бүгд хурлыг 1-р сарын 18-19-нд Бээжинд зохион  байгуулна хэмээн хурлаар шийджээ.

ХКН-ын Төв хорооны  УТТ "ХКН-ын төв хорооны үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулах санал"-ыг намын  дотоод гадаадын зохих хүрээнд явуулсан санал асуулгын тайланг сонсож,  хурлаар  хэлэлцсэн саналыг XIX сонгуулийн төв хорооны II бүгд хурлаар оруулан  хэлэлцүүлэх юм байна.

Хурлаас: Үндсэн  хуулийн заалтад өөрчлөлт оруулах нь үндэсний улс төрийн ажиллагааны нэгэн чухал  үйл явдал юм. Намын төв хороо шинэ эриний Хятадын онцлогтой социализмын ерөнхий  байдал, стратегийн ач холбогдолд зориулсан чухал бодлого бөгөөд хуулиар улсаа  засах, улс орны засаглалын систем, засаглалын чадавхын шинэчлэлийг ахиулах чухал  алхам юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ