Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ загварыг нээх боломж нээгдэж байна

2018-01-12 16:37:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Шааньши мужийн Чиань  сяний Жэн гуай шүүслэг, амтат лийрийн арвин ургац авчээ. Харин тэр лийрээ  худалдаж чадахгүй байлаа. Лийр худалдах талаар Жэн гуай ихээхэн сэтгэл зовж  байсан ба орон нутгийн захиргаа, хэвлэлийн байгууллага, цахим худалдааны индэр  гээд бүгд л санаа тавьж байсан тул шинээр хөгжиж буй "Пинь Дүө Дүө" хэмээх цахим  худалдааны индэр идэвхтэй дэмжлэг үзүүлж, Жэн гуайн лийрийг маш хурдан зарж,  бүр "од" болгож өгчээ. Жэн гуай ингэж маш богино хугацаанд 7500 кг лийрээ цахим  худалдаагаар зарж дуусгасан байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ загварыг нээх боломж нээгдэж байна

Шааньши мужийн Чиань сяний Жү  Гань Жэнь суурингийн Өмнөд Янмү тосгоны 74 настай Жэн гуай хөгшинтэйгээ хоёул  жимс тарьдаг. Нас сүүдэр дээр гарсан, бие тааруугийн улмаас Жэн гуай жимсний  модоо тордоход хүчин мөхөстөж, лийрийн өнгө тарлан цоохор болсон нь үнэ ханшид  нь нөлөөлж, маш хямдаар зарж байжээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ загварыг нээх боломж нээгдэж байна

Жэн гуай лийрээ худалдаж чадахгүй зовж байтал "Пинь Дүө Дүө" зэрэг  цахим худалдааныхан зохицуулж өгчээ. Жэн гуай саяхан хагалгаанд ороод байсан тул  хоолой нь сөөсөн байлаа. Сэтгүүлч түүний бэр Чэнь Шяофэнтэй уулзаж ярилцлага  авсан байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ загварыг нээх боломж нээгдэж байна

Энэ онд лийрээ худалдаж чадахгүй байлаа. Манай энд  маш хямдхан, нэг килограмм нь 1 юань байсан. Манайх энэ онд 7500 килограмм лийр  хурааж авсан боловч худалдаж чадахгүй гэртээ хадгалж байлаа. Дараа нь цахим  худалдаа эрхэлдэг хүмүүс 1 килограммыг нь 2 юаниар худалдаж авсан. Баглаа  боодол, тээвэр зэргийг бүгдийг тэд өөрсдөө хариуцсан. Бид ямар ч мөнгө гаргаагүй  гэжээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ загварыг нээх боломж нээгдэж байна

Эх сурвалжаас үзвэл, сошиал дээрх электрон  худалдааны “Пинь Дүө Дүө” цахим худалдааны индэр урт хугацааны турш тариачдын  жимсээ худалдаж чадахгүй хүндрэлтэй байдлыг анхааралдаа авч хэрэглэгчид,  тариачдыг холбох ажлыг хийсэн байна. Тэдний цуцалтгүй хүчин чармайлтаар “Жэн  өвөөгийн лийр” дэлгүүр “Жү Гүө” жимс жимсгэний индэр ажиллаж эхэлжээ. Эдгээр  лийр харахад өнгө тарлан ч их амттай. Тус дэлгүүр ажилласнаар удалгүй бүх лийрээ  худалдаж дуусгасан гэнэ.  "Жү Гүө” жимсний дэлгүүрийн  менежер Лю Юй :Бид анх Жэн өвгөнийд очиж лийр  авах үед тэдний амьдрал хүнд байсан. Тэр үед энэ хавийн гацаа тосгоны лийр  дунджаар 1 килограмм нь 1 юань орчим байсан бол бид Жэн өвгөний лийрийг бүгдийг  нь хоёр дахин илүү үнээр буюу 1 килограммыг 2 юаниар худалдаж өгсөн. Хожим  тэдний лийр, бусад тариалангийн ургац, жимсийг бид бүгдийг нь авахаар Жэн  өвгөнтэй хэлэлцэж тохирсон гэжээ.

Цахим худалдааны индэрт дулдуйдан тариачид  мэдээллийн удирдлагаар хөдөө аж ахуйн шинэ үйлдвэрлэлийн арга хэлбэрт шилжиж  байна гэж судлаачид үзсэн  байна. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ загварыг нээх боломж нээгдэж байна


Их уншсан

холбоотой мэдээ