Ираны цөмийн хэлэлцээрийг хамгаалахаа дахин нотлов

2018-01-12 19:45:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ираны цөмийн хэлэлцээрийг хамгаалахаа дахин нотлов

11-нд Брюссель хотноо Европын холбооны гадаад харилцаа аюулгүйн бодлогын дээд  төлөөлөгч Могерини болон Франц, Герман, Англи гурван орны Гадаад хэргийн сайд  нар Европын холбоо болон түүний гишүүн орнууд Ираны цөмийн асуудлаарх бүх талын  хэлэлцээрийг эрс хамгаалж хэрэгжүүлэхээ дахин нотоллоо.  

Могерини мөн өдөр Ираны  гадаад хэргийн сайд Зарифтай хэлэлцээ хийсний дараа Францын гадаад хэргийн сайд  Ле Дриан, Германы гадаад хэргийн сайд Гариел, Английн гадаад хэргийн сайд Жонсон  нартай хамт хэвлэлд хандан Европын талын байр суурийг цохон тэмдэглэсэн  юм. 

Могерни: Ираны цөмийн хэлэлцээр Ираны цөмийн  хөтөлбөрт хяналт тавих гол үүргээ гүйцэтгэж байна. ОУАЭХБ-ын 9 тайланд Иран  хэлэлцээрээр өгсөн амлалтаа бүрэн биелүүлж байна хэмээн нотолсон гэжээ.  

Тэрээр цохон тэмдэглэхдээ:  Ираны цөмийн хэлэлцээр бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор батлагдсан олон  талт хэлэлцээр юм. Энэ нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийн  гол агуулга тул бүс нутаг болон Европын аюулгүй байдалд туйлын чухал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ