Ши Жиньпиний засаглалын тухай номын II ботийг дэлхийд 10 сая хувийг тараажээ

2018-01-13 15:25:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын төв хорооны суртал  ухуулгын хэлтэс, ХКН-ын төв хорооны сурвалж бичгийн судалгааны газар, Хятадын  гадаад хэлний ном хэвлэлийн газрын хамтран гаргасан "Ши Жиньпин засаглалын тухай  өгүүлэх нь" номын II ботийг 2017 оны 11-р сарын 7-нд Гадаад хэлний ном хэвлэлийн  газраас Хятад, Англи хэлээр хэвлэж, гадаад орнуудад тараасан юм. 2018 оны 1-р  сарын 12-ны байдлаар, тус номыг дэлхийд 10 сая хувийг тараажээ. Энэ бол бүх нам,  бүх нийтээрээ Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл  баримтлал, намын XIX их хурлын үзэл санаанаас суралцахад нэр төртэй эх бичиг  хангасан бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэгээс өнөө цагийн Хятад орон, ХКН-ыг  ойлгох найдвартай ном юм.

"Ши Жиньпин засаглалын тухай  өгүүлэх нь” номын II ботид Ши Жиньпин даргын 2014 оны 8-р сараас 2017 оны 9-р  сарын 29 хүртэлх хугацаанд хэлсэн үг, тавьсан илтгэл, ярилцлага, цохолбор,  баярын цахилгаан зэрэг 99 эх бичгийг эмхэтгэж, түүнийг 17 бүлэг болгон хувааж,  Ши Жиньпин даргаар гол болгосон ХКН-ын төв хороо эв санаа нэгтэй ажиллан, бүх  нам, бүх улсын ард түмнийг удирдан, шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг  хөгжүүлэх агуу их практикийг баримталж буйг дүрслэн өгүүлж, Ши Жиньпин даргын  шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны хөгжлийн замнал, гол  агуулгыг төвлөрүүлэн харуулсан юм.



 


 


 


 

Их уншсан

холбоотой мэдээ