Оросын арми цэрийн бааз руу нь довтолсон зэвсэгт хүчинд хариу цохилт өгөв

2018-01-13 15:51:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэндээ: 12-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр: Оросын арми Сирийн баруун хойд бүсийн Идлиб мужийн нутагт лазероорийн удирдлагатай пуужин харваж, ОХУ-ын сири дэх цэргийн баазад халдсан зэвсэгт хүчнийг устгав гэжээ.

ОХУ-ын БХЯ мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Оросын цэрэг туршуул цэргийн хүч, техник ашиглан Идлиб мужийн баруун хэсэгт орших зэвсэгт хүчний суурин, бага оврын нисгэгчгүй онгоц угсарч хадгалах агуулахыг илрүүлсэн гэжээ.

Оросын армийн нисгэгчгүй онгоцны видео бичлэгээс үзвэл зэвсэгт этгээдүүд суурингийнхаа ойролцоо машинд суух гэж байхад нь Оросын пуужин оновчтой тусаж бүгдийг нь устгажээ. Оросын арми бас нисгэгчгүй онгоцны агуулахыг ч сөнөөсөн байна. Гэвч Оросын тал дайралт хэзээ болсон талаар тодорхой мэдээлээгүй юм. 

Их уншсан

холбоотой мэдээ