Трампын яриа шүүмжлэл дагуулж байна

2018-01-13 15:56:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Руперт Колвилл 12-ны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: АНУ-ын ерөнхийлөгч Трампын Африкийн орнуудын цагаачдын тухай яриа "Хүмүүсийг цочирдуулсан”, “Ичгүүртэй” бөгөөд “хэт үндсэрхэг” байна гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп 11-нд нэгэн зөвлөгөөн дээр: Америк Гайти болон Африкийн “хогийн улс орнуудаас” олон тооны цагаач хүлээн авахын оронд Норвеги гэх мэтийн орноос илүү олон цагаач авч болоогүй юм уу? гэжээ.

Трамп Африкийн орнуудыг “хогийн улс орнууд” гэсэн доромж үгээр нэрлэж байгааг Руперт Колвилл шүүмжлэн: Трампын энэ яриа энгийн бүдүүлэг яриагаар зогсохгүй АНУ-ын бодлого хүнийг муу муухай чанарт хөтлөн, үндсэрхэг үзэл болон гадаадыг гадуурхах үзлийг хөхиүлэн дэмжиж байгаагийн илрэл бөгөөд олон хүний амьдрал, амь насыг ч алдагдуулах ноцтой үр дагавар гаргаж магадгүй юм гэжээ.

Дүүрэнжаргал


Их уншсан

холбоотой мэдээ