Хятад, Узбекстан дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой болжээ

2018-01-13 16:13:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад,  Узбекстан дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой  болжээ

Орон нутгийн цагаар 11-нд  Узбекстаны нийслэл Ташкентын Турк ордонд, Хятадаас Узбекстанд суугаа элчин  сайдын яам Хятад, Узбекстан дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ойг тэмдэглэх,  2018 оны шинэ жилийг угтах концерт зохион байгуулжээ.

Хятадаас Узбекстанд суугаа элчин сайд Сүнь Лиже арга  хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Саяхан өнгөрөн одсон 2017 онд Хятад, Узбекстаны  харилцаа баялаг амжилттай хөгжиж, Шавкат Мирзиёев ерөнхийлөгч Хятадад айлчилсан  бөгөөд “нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд чуулганд оролцож,  Хятад, Узбекстаны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын IV хурал  Ташкентад амжилттай хуралдаж, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцаа  тогтвортой хөгжсөн гэжээ.
Сүнь Лиже хэлэхдээ, Хятад Узбекстан хоёр орон 2017  онд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлсэн. усан цахилгаан станцын төсөл  урагштай хэрэгжиж, Хятад Кингиз Узбекстаны авто зам нэвтэрч, Бухара-Лүөян хоёр  хот нөхөрсөг хот болж, алдарт яруун найрагч, сэтгэгч Навойн шуумал Шанхай их  сургуульд баригдаж, Мирзиёев ерөнхийлөгчийн нэр өгсөн Узбек Хятадын найрамдлын  цэцэрлэгт хүрээлэн Сыр мужид байгуулагдаж хоёр орны хамтын ажиллагаа асах их  нөөц, саруул уудам хэтийн төлөвтэй байгааг харуулсан юм гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ