Буухиа шуудангаар 12 тэрбум илгээмж хүргэжээ

Д.Хүчитбаатар 2018-01-13 17:45:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2017 оны 4-р улиралд Хятад  улсын буухиа шуудан нийт 12 тэрбум 660 сая ширхэг илгээмж хүргэсэн нь 2016 оны  мөн үеэс 24.3 хувиар нэмэгдэж, 2017 оны бүтэн жилийн ажлын 30 гаруй хувийг  эзэлсэн бол үндэстэн дамнасан буухиа шуудан маш түргэн хөгжсөн тухай Хятадын  шуудангийн үндэсний газрын 12-нд нийтэлсэн “Хятад улсын буухиа шуудангийн  салбарын 2017 оны 4-р улирлын хөгжлийн индекс”-т харууллаа.

Тус тайлангийн тоо баримтаас үзвэл, 2017 оны 4-р улиралд буухиа  шуудангийн салбарын үндэсний эдийн засгийн өсөлтөд 1.3 хувийн үүрэг гүйцэтгэж,  өдөрт дунджаар 280 сая хүнд үйлчилжээ. Харин 2018 онд тус салбарын илгээмжийн  хэмжээ 49 тэрбум ширхэгт хүрч, 2017 оныхоос 20 хувиар нэмэгдэн, 600 тэрбум  юанийн ашиг орлого олох төлөвтэй байгаа юм байна.


 


Их уншсан

холбоотой мэдээ