2 сая 100 мянган хүүхдэд туслалцаа үзүүлжээ

Д.Хүчитбаатар 2018-01-13 18:00:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2017 онд Хятадын Хүүхдийн сан, 2100 аж ахуйн нэгж давхацсан тоогоор  10 сая гаруй хүний нийт 512 сая юанийн хандивыг хүлээн авсан байна. Үүнд 120 сая  юанийг олон нийтийн хөрөнгийн босголтоор хуримтлуулж, давхацсан тоогоор 2 сая 97  мянган хүүхдэд туслалцаа үзүүлсэн тухай тус сангийн нарийн бичгийн дарга Жү  Шишэн 12-нд мэдэгджээ.

Тэрээр: Олон нийтийн буяны үйлсийг хөгжүүлэх үйлсэд Хүүхдийн сан  ядуурлыг нарийвчилсан байдалд арилгах тухай үндэсний стратегитай уялдуулж,  “Цоморлиг”, “Хүүхдийн аз жаргалтай гэр орон”, “Хайр шингэсэн номын шүүгээ”,  “Аяны бяцхан шувуу” зэрэг төсөл хэрэгжүүлсэн юм. 2018 онд үндэсний бодлого,  стратегитай улам сайн уялдаа холбоотой ажиллаж, өсвөр насныхны боловсрол,  аюулгүй байдал, эрүүл мэнд, соёл, хүмүүжил зэрэг салбарт түлхүү анхаарал  хандуулж ажиллах болно гэжээ.


 


Их уншсан

холбоотой мэдээ