Автомат жолоодлоготой машины хөтчийг нийтэлнэ

2018-01-15 10:20:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд Детройт, Умард Америкийн автомашины үзэсгэлэнд  оролцож буй АНУ-ын зам тээврийн сайд Жао Шяолань: Ирэх зун Трампын засгийн газар  автомат жолоодлоготой машины хөтчийг нийтлэхээр төлөвлөж байна. Энэ нь автомашин  автомат жолоодлоготой машин үйлдвэрлэгчдэд тус дөхөм үзүүлэх зорилготой  юм гэжээ. 

Энэ арга хэмжээд Жао  Шяолань хэлсэн үгэндээ: Шинэ хөтөч нь автомат жолоодлоготой машин үйлдвэрлэх  явцад асуудал шийдвэрлэхээр барахгүй автобус, метро зэрэг нийтийн тээврийн  систем, бусад тээврийн хэрэгсэлд автомат жолоодлого хэрэглэвэл гарах магадлалтай  бэрхшээлийг арилгаж болно гэжээ.

Тэрээр: Автомат  жолоодлого шинэ технологийг зохион бүтээх явцад тулгарах бэрхшээлийг арилгах  зорилготой юм. Засгийн газар автомашин үйлдвэрлэгчдийн шинэ технологийг зохион  бүтээх асуудалд уян хатан ханддаг. Засгийн газрын үүрэг хариуцлага нь ялагч,  ялагдагчийг тодруулах биш бөгөөд өөр өөр технологийн түвшинд ялгавартай хандах  учиргүй гэжээ.

 

  Далайнтуяа



Их уншсан

холбоотой мэдээ