Өвөр Монгол хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлж байна

2018-01-15 11:18:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд, сэтгүүлч   ӨМӨЗО-ны Намын хорооны хөдөө тосгон, мал аж ахуйн бүсийн ажлын хурлаас   мэдээлснээр, Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг   боловсруулах хэмжээ 60 хувьд хүрч, улсын дундаж хэмжээнээс 4 нэгжээр буурсан   байна. Үйлдвэрийн сүлжээ богино, бүтээгдэхүүний нэмүү өртөг бага байгаа нь   малчин, тариачдын орлогыг хязгаарлаж буй гол хүчин зүйл болоод   байна.

ӨМӨЗО энэ байдалд чиглүүлэн хөдөө аж ахуй,   мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг шинэчлэн сайжруулж,   боловсруулсан бүтээгдэхүүнээ төрөл болгон ангилах,  савлах, агуулах, зөөвөрлөх,   борлуулах ажлыг сайжруулж, боловсруулах, түгээх үүрэг бүхий тэргүүлэх аж ахуйн   нэгжүүд, үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтыг нэгэн цогц болгосон аж ахуйн   нэгжүүдийг байгуулж байна.

ӨМӨЗО-ны хөдөө аж ахуй, мал аж ахуйн зарим   бүтээгдэхүүний хэмжээ улсад тэргүүлж, чанар сайн байгаа хэдий ч үнэд хүрэхгүй,   нэр нөлөө бүхий брэнд цөөн байна. Өвөр Монгол үйлдвэрлэлийн томоохон хот суурин   байгуулах, "Интернет+хөдөө аж ахуй, мал аж ахуй" үйл ажиллагааны хүрээнд гадаад   дотоодод нээлттэй бодлого барьж, чанартай, нэр нөлөөтэй хөдөө аж ахуй, мал аж   ахуйн "нэрийн бүтээгдэхүүн" бий болгох зорилт тавин ажиллаж   байна.

Ойрын жилүүдэд Өвөр Монголын ихэнх нутагт   ган гачиг болж, бүтээгдэхүүнд ихээхэн хохирол гарч, малчин тариачдын орлого   багасаж байна. Энэ нь хөдөө орон нутгийн дэд бүтэц тааруу, технологийн шинэчлэл   хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ӨМӨЗО   газар тариалангийн чанарыг хамгаалах арга хэмжээ авч, сүүний чиглэлийн үхэр,   махны чиглэлийн хонь, үхрийн үржлийн бүс, ноолуурын чиглэлийн ямааны үүлдрийг   хамгаалах бүс байгуулж, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг   шинэчлэн сайжруулж, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн парк,   технологийн парк, бизнесийн паркийг бүтээн байгуулж, мэдлэгт суурилсан,   чадварлаг, шинэлэг менежментийн багийг бүрдүүлж байна.


Н.Пүрэвжав 

Их уншсан

холбоотой мэдээ