Багш нар оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг хэрхэвч уучлахгүй

2018-01-16 16:12:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрын өдрүүдэд Хятадын их дээд   сургуулийн зарим багш нар оюутнуудад бэлгийн дарамт үзүүлсэн нь нийгэм даяар   шуугиан тарьсантай холбогдуулан 16-нд, Бээжин хотноо Хятадын Боловсролын яамны   хэвлэлийн төлөөлөгч Шү Мэй хэлэхдээ: Боловсролын Яам хатуу байр суурьтай байна.   Бид багш нарын үзэл ухамсрын улаан шугамыг хөндөж, оюутны эрхэнд халдсан   үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Ойрын үед их дээд сургуулийн багш нар   бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн мэдээ авсны дараа бид цаг тухайд нь холбогдох   сургуульд тодруулага авсан бөгөөд сургуулийн зүгээс ч арга хэмжээ авч байна.   Бусад сургуульд бид хэргийг хурдан шалгах шаардлага тавьж, хянаж байна. Хэрэв   үнэн байвал мөрдөн шалгах ажлыг сайтар хийж,   хэрхэвч уучлахгүй гэжээ. 
Хятадын Боловсролын Яам их дээд сургуулиудын   бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх урт хугацааны механизмыг улам сайжруулах   ажлыг судалж байгаа бөгөөд урьдын хийсэн ажлуудын үндсэн дээр бусад   байгууллагуудтай хамтран холбогдох механиизмыг сайжруулж, ийм тохиолдол дахин   гарахгүй байхыг баталгаажуулахыг хүсэж   байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ