Дутагдаж буй боловсон хүчнийг оруулна

2018-01-16 17:05:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дутагдаж буй боловсон хүчнийг оруулна

16-нд Бээжин хотноо Хятадын  хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, Гадаад мэргэжилтний үндэсний  газрын дaарга Жан Жяньгүө хэлэхдээ: Одоо Хятад улсад боловсон хүчин хамгийн  ихээр дутагдаж байна. Хойшид "дээд зэрэглэлийн, тулгамдсан шаардлагатай" гэсэн  удирдах чиглэлийг товойлгож, иймэрхүү боловсон хүчнийг ихээр оруулан авчирч,  гадаадын боловсон хүчин Хятадад амжилттай ажил үйлс эрхлэхийг нэмэгдүүлнэ  гэжээ.

Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 2016 онд  давхардсан тоогоор гадаадын 900 мянга 800 хүн Хятадын эх газарт ирж ажиллажээ.  16-нд болсон бүх Хятадын гадаадын боловсон хүчин, оюун ухааныг оруулах ажлын  хуралд, Хятадын хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, Гадаад  мэргэжилтний үндэсний газрын дарга Жан Жяньгүө хэлэхдээ: Өнгөрсөн таван жилийн  турш, Хятад улс "дээд зэрэглэлийн, тулгамдсан шаардлагатай" хэмээх удирдах  чиглэлийг баримталж, гадаадын дээд зэрэглэлийн боловсон хүчнийг ихээр оруулан  авчирч, олон салбарын олон ажил төрөл, глобал үйлдвэрлэлийн сүлжээ, өртгийн  сүлжээ, шинэчлэлийн сүлжээнд оруулж, эдийн засаг, нийгмийн хөгжилд боловсон  хүчний хүчтэй дэмжлэг үзүүлж байна гэжээ.

Дутагдаж буй боловсон хүчнийг оруулна

Тэрээр хэлэхдээ: "Үндэсний шинжлэх  ухаан технологийн шинэчлэлийн чухал салбар, хөгжлийн чиглэлийн дагуу, олон улсын  шинжлэх ухааны хөгжлийн хандлагыг тэргүүлж чадах, шинжлэх ухааны тэргүүлэх  эрэлхийлэл, солбицсон судалгаа хийдэг, бас үндсэн хэрэглээний салбарт үйл  ажиллагаа явуулдаг судлаачдыг олноор урин авчирч, шинэ материал, цахилгаан  гүйдлийн нэгдмэл сүлжээ, мэдээллийн сан зэрэг томоохон тусгай төсөл, аврага том  онгоц, цөмийн цахилгаан, хурдны төмөр зам зэрэг чухал том төслийг идэвхтэй  урагшлуулах замаар чухал ахиц гаргана" гэжээ. 

Хятадын эрх баригч улс төрийн нам,  засгийн газрын удирдлагаар гадаадын боловсон хүчний Хятад улсад ажиллах ажлын  орчин илэрхий сайжирсан юм. Гадаадын иргэд Хятадад ажиллах зөвшөөрөл авах, виз  олгох механизм, байнга оршин суух удирдлагын журам, шагнаж урамшуулах тогтолцоо  зэрэг олон цуврал бодлого, дүрэм гарч, хэрэгжүүлж эхэлснээр Хятадын боловсон  хүчин Хятадад ирж шинийг бүтээх, бизнес эрхлэхэд боложмийн экологийн орчин бий  болгож өглөө.
Өнөөг хүртэл нийт 70 гаруй орон, бүс нутгийн 1459 гадаад  мэргэжилтэн Хятадын засгийн газрын Найрамдал шагнал хүртээд байна.
Гадаад  мэргэжилтний ажил хариуцсан газрын албаны хүн Жан Жяньгөү хэлэхдээ: Хятадын  гадаад мэргэжилтэн ажиллуулах салбарын хөгжил багагүй асуудалтай тулгараад  байгаа юм гэлээ.
"Гадаадын мэргэжилтэн ажиллуулах бүсийн  тархалт тэнцвэргүй, гол нь Бээжин, Шанхай, Гуанжөү хот, Жянсү, Жэжян муж зэрэг  зүүн бүс нутагт төвлөрч, төв, баруун бүс нутгууд мөн "боловсон хүчин ажиллах,  боловсон хүчнийг үлдээхэд бэрхшээлтэй" асуудлууд оршиж байна. "Боловсрол өндөр,  чадварлаг, шинжлэх ухаан, техникийн мэргэжилтэй боловсон хүчин"-ийг Хятадад  ажиллуулах асуудалд бүтцийн зөрчил байна. Дэлхийн түвшний технологийн мастер,  тэргүүлэх мэргэжлийн салбарын мэргэжилтнууд цөөн, хүрэлцэхгүй байгаа асуудлыг  заавал анхаарах ёстой".

Ирээдүйд Хятад улс улам идэвхтэй, нээлттэй, үр ашигтай боловсон  хүчний бодлого хэрэгжүүлж, шилдгийн шилдэг боловсон хүчин урьж ажиллуулах гэж  байгаа юм. Жан Жяньгө танилцуулж хэлэхдээ: Шинэ эрин үеийн боловсон хүчин урьж  ажиллуулах хөтөлбөр боловсруулж, мянган мэргэжилтэн урьж ажиллуулах хөтөлбөр  зэргийг оновчтой хэрэгжүүлнэ. Боловсон хүчин урьж ажиллуулах төслийн  хэрэгжилтийн үнэлгээний механизмыг боловсронгуй болгож, гол гол төслийг өндөр ур  чадвартай мэргэжилтэн төвлөрүүлэх индэр болгож, гадаадын боловсон хүчний шинийг  бүтээж ажил үйлс эрхлэхийг урамшуулах түлхэц болгоно. Хөдөө тосгоныг хөгжүүлэх,  бүсчилсэн хөгжлийн стратеги, нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагаа,  ядуурлаас ангижруулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах зэрэгт үйлчилж, орчин  үеийн бүтээн байгуулалтад шаардагдах боловсон хүчнийг урьж ажиллуулан, бэлтгэх  эрч хүчээ нэмэх болно гэжээ. 

Ирээдүйд Хятад улс Хятадад ирж  ажиллах гадаадын мэргэжилтний лицензийн дүрэм, гадаадын боловсон хүчний визийн  дүрэм хэрэгжүүлж, хилээр орж гарах, виз, хүүхдийн боловсрол, эм эмнэлэг, эрүүл  мэнд, амьжиргааны нөхцөл зэрэг талаарх иж бүрэн дүрмийг хэрэгжүүлж, гадаадын  хүмүүсийн Хятадад ажил төрөл эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлж өгөх болно.  


 

Их уншсан

холбоотой мэдээ