Хятад улс “Сан Чи” хөлөг онгоцыг аврахад маш их анхаарал тавьж байна

2018-01-16 19:49:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


 ХОУР-гийн мэдээ, 16-нд Бээжинд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс “Сан Чи” хөлөг онгоцыг аврахад маш их анхаарал тавьж байгаа бөгөөд Ираны талд шаардлагатай туслалцааг үзүүлсэн тул Хятад улсыг бүх хүчээрээ авраагүй хэмээн зэмлэх нь буруу юм гэжээ.

   Эх сурвалжид тэмдэглэснээр, саяхан Ираны ГХЯ-ны төлөөлөгч: Хятад улс “Сан Чи” хөлөг онгоцыг аврах явцад Ираны талтай маш сайн хамтран ажилласан хэмээн хэлсэн билээ. Харин үүний хажуугаар бас Хятад улс “Сан Чи” хөлөг онгоцыг аврахад оройтож хөдөлсөн, бүх хүчээрээ авраагүй гэх мэдээлэл гарсан байна. Лү Кан: энэ зэмлэл бодит байдалтай нийцэхгүй юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ