Африкийн бүх улс орнуудтой найрсаг харилцаагаа хөгжүүлнэ

2018-01-17 10:08:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



Синьхуа агенталгийн мэдээ, Хятдаын гадаад хэргийн сайд Ван И  16-нд Сан Томей ба Принсипейн гадаад хэргийн сайд Урбино Ботелхотой хамт  сэтгүүлчидтэй уулзлаа. Онцгой зарим орон Тайваньтай дипломат хэмээгч харилцаатай  байгаа тухай та ямар тайлбар өгөх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ван И: Эн  тэргүүнд цохон тэмдэглэх зүйл бол дэлхийнд нэг л Хятад улс байгаа. Тайвань бол  Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. БНХАУ-ын засгийн газар бол Хятадын  цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Энэ бол дэлхийн олонх орны улс төрийн  нийтлэг ойлголт бөгөөд НҮБ-ын албан ёсоор хүлээн зөвшөөрч дүрэмдээ оруулсан,  олон улсын харилцааны хэм хэмжээ юм. Сан Томей ба Принсипей нэг жилийн өмнө  Тайваньтай дипломат харилцаа гэгчээ тасалж, БНХАУ-тай дипломат харилцаагаа  сэргээсэн нь Сан Томей ба Принсипейн улс орон, ард түмний ашиг сонирхолд нийцсэн  зөв сонголт болсон. Нэг жилийн турш Хятад Сан Томей ба Принсипейн олон салбар  дахь харилцаан бүх талаар сэргэн хөгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүх  талаа өрнөж, Сан Томей ба Принсипейд нүдэнд үзэгдэж гарт баригдах бодит ашиг  хүртээсэн юм гэжээ.

Ван И: Одоо Хятад улс Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум, нэг  бүс нэг замыг хамтдаа байгуулах хүрээнд Африкийн орнуудтай бүх талын хамтын  ажиллагаагаа түргэтгэж, Африкийн орнуудад туслан эдийн засгийн тусгаар тогтнол,  бие даасан байдлыг биелүүлж байна. Энэ явцад онцгой зарим орон Тайваньтай  дипломат харилцаа гэгчээ хэвээр хадгалж, Хятад улстай хэвийн харилцаа тогтоож  чадахгүй, Хятад, Африкийн хамтын ажиллагаанд оролцож чадахгүй байна. Энэ нь  эдгээр улс орон, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхгүй байна. Хятад улс  Африкийн бүх улс орныг алийг нь ч орхигдуулахгүй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг  чин үнэнээсээ хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ