Ян Жиечи БНСУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзав

2018-01-17 10:09:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  16-нд Бээжин хотноо ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн  зөвлөлийн гишүүн Ян Жиечи парламентын дарга Парк Бьюнг-Сеок тэргүүтэй БНСУ-ын  парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 

Ян Жиечи: Хятад БНСУ хоёр  орон, Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Mүн Жэ Иний нийтлэг ойлголтыг хамтдаа  сайтар хэрэгжүүлж, хоёр орны харилцааг үргэлжлэн хөгжүүлэх ёстой. Хоёр Солонгос  харилцаагаа сайжруулахыг Хятадын тал дэмжих бөгөөд Солонгосын хойгийн асуудлыг яриа хэлэлцээгээр эв зүйтэй зохицуулахад үргэлжлэн хүчин чармайлт гаргах болно  гэжээ.    

Парк Бьюнг Сеок: БНСУ-ын  парламент болон олон нам бүлгүүд БНСУ, БНХАУ-ын харилцааг дээд хэмжээнд  чухалчилж байна. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэн, хойгийн энх тайван,  тогтвортой байдлыг хамгаалахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж  онцолжээ. Ренчинсоо
 

 

Их уншсан

холбоотой мэдээ