Ван И Сан-Томе Принсипийн ерөнхийлөгчтэй уулзав

2018-01-17 10:16:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа  агентлагийн мэдээ: 16-нд Сан-Томе ба Принсипийн Ерөнхийлөгчийн ордонд Сан-Томе Принсипийн ерөнхийлөгч Хосе Рейнальдо Карвалью Хятадын ГХЯ-ны сайд Ван И-ийг  хүлээн авч уулзжээ.
Ван И Ши Жиньпин  даргын, ерөнхийлөгч Карвальюд хүргэсэн мэндчилгээг уламжлаад, Хятадын тал ерөнхийлөгч ноён та нэг Хятадын бодлого баримталж буйг сайшааж байна. Хятад  Сан-Томе ба Принсипи дипломат харилцаагаа сэргээсэн нь хоёр орон, хоёр ард  түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгааг түүх гэрчилнэ. Хоёр орны удирдлагын  дэмжлэгээр, нэг жилийн турш хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо бүх талаар  эрчимжиж, олон салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжлөө. Талууд хоёр орны  найрсаг хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх явдалд хүчин зүтгэж, чухал ахиц  гаргасан байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд Хятад, Сан-Томе, Принсипийн харилцаа урт хугацааны хөгжлийн явцад хурдтай хөгжиж чадаагүй юм. Иймээс хоёр  талын хамтын хүчин зүтгэлээр алдсан цаг хугацааг эгүүлэн авч, хоёр орны найрсаг  хамтын ажиллагааг урагш хөгжүүлэх ёстой гэжээ.

Карвалью Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин даргад дотнын  мэндчилгээ уламжилжээ. Тэрээр: БНХАУ бол Сан-Томе Принсипиний тусгаар тогтнолыг  хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. Мөн Сан-Томе Принсипи улс орноо  бүтээн байгуулахад эрхэм нандин дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан. Хятадтай  дипломат харилцаагаа сэргээж буй Сан-Томе Принсипиний засгийн газар хамгийн зөв  шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. Ренчинсоо  

Их уншсан

холбоотой мэдээ