​Хамгийн олон удирдагч оролцсон жил болно

2018-01-17 10:22:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
 

ХОУР-ын мэдээ: 1-р сарын  23-26-нд, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын 48 дахь удаагийн жил тутмын  хурал буюу Давосын чуулга уулзалт Швейцарийн Давост болох гэж байна. Дэлхийн  Эдийн засгийн чуулга уулзалтын гүйцэтгэгч дарга Клаус Шваб 16-ны өдөр Женевийн  төв байранд болсон хэвлэлийн бага хуралд: 2018 оны Давосын чуулга уулзалтын жил  тутмын хурал нь “Салж бутарсан дэлхийд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх” уриан  дор болно гэж зарлажээ. Төсөөлж байгаагаар энэ онд хуралд оролцох бүх дэлхийн  удирдагчид урьдын аль ч жилийнхээс олон байж, 70 гаруй төрийн тэргүүн буюу  засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын 45 албан тушаалтан оролцох гэж  байна.

Энэ удаагийн  чуулга уулзалт "Салж бутарсан дэлхийд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх” уриан дор  болж, олон орны геополитикийн стратегийн өрсөлдөөн гаарч буй нөхцөлд  олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотолж, олон улсын аюулгүй  байдал, байгаль орчныг хамгаалах, дэлхийн эдийн засаг зэрэг талаар олон орны  хамтын ашиг сонирхолд хөндсөн асуудлаар авч хэлэлцэх болно. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ