Ван И, Тровоадатай уулзав

2018-01-17 10:39:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И, Тровоадатай уулзав

16-нд Сан-Томед, Принсид, Сан-Томе ба Принсипийн ерөнхий сайд Патрисе Тровоада, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.

Патрисе Тровоада, Ван И-гээр дамжуулж Хятадын удирдагчид халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлээд, Ван И шинэ оны эхээр айлчлахаар ирсэнд талархаж буйгаа илэрхийлжээ. 
Патрисе Тровоадаэ: Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсны хувьд, Африкийн хоёр дахь жижиг орон Сан-Томе ба Принсипитай найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаа нь Хятад улс том жижиг орон гэлгүй эрх тэгш харилцахыг баримталсаар ирснийг дахин гэрчилж байгаа бөгөөд Хятад улс бол Африкийн үнэнч найз, сайн түш болох идэвхтэй мэдээллийг уламжлав. Ши Жиньпин даргын төр улсаа засах ур чадварыг биширч, Хятад улс гадаад харилцаагаар дамжин дэлхий дахины өмнөөс үүрч буй хариуцлагыг сайшааж байна. Дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг даван туулахын төлөө Хятад улсын дэвшүүлсэн бүтээлч төсөл нь дэлхий дахины хойшдын хөгжилд идэвхтэй, гүнзгий, алс хэтийн үр нөлөө үзүүлэх юм гэжээ.

Хятадын удирдагчаас Патрисе Тровоадад хүргэсэн мэндчилгээг Ван И уламжлав. Тэрээр: Африк хэзээд Хятадын гадаад харилцааны үндэс суурь, тэргүүлэх чиглэл юм. Африкийн орнуудын хөгжлийн явцад Хятад улс хамгийн найрсаг, хамгийн итгэлтэй найз байж, Африкийн орнууд бие даан эзэн мэдэх, тогтвортой хөгжлийн чадавхаа дээшлүүлэхэд туслахад бэлэн байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны том гэр бүлд Сан-Томе ба Принсипи улс орж, Африкийн бусад ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн урагшилж, Хятад, Африкийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, хөгжиж буй орны зүй ёсны эрх ашгийг хамтдаа сайтар хамгаалахад бэлэн байна гэжээ.
 

Их уншсан

холбоотой мэдээ