Аюулгүй байдлын арми байгуулах явдал Сирийн засаглалд оролцсон хэрэг болно

2018-01-17 10:45:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд, Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Бахрам Касеми: АНУ-ын Сирийн хилд аюулгүй байдлын арми байгуулах нь Сирийн  дотоод засаглалд гар дүрж байгаа хэрэг болно. АНУ Ойрх Дорнодод хандаж буй  дайсагнасан үйл ажиллагаагаа өөрчлөх хэрэгтэй гэжээ. 

Ираны телевиз Бахрам Касемигийн хэлсэн үгнээс эш татан мэдээлэхдээ,  АНУ-ын үйлдэл Сирийн асуудлыг хурцатгасны улмаас байдлыг тогтворгүй болгож,  мөргөлдөөн үүсгэх боломжтой гэжээ. 

14-нд, АНУ-ын удирдсан олон орны холбоо мэдэгдэхдээ, Сирийн засгийн  газрын эсрэг зэвсэгт хүчин болох Сирийн ардчилсан армитай хамт 30 мянган хүнтэй  хилийн аюулгүй байдлын арми байгуулж, Сирийн умард, зүүн хэсгийн Сирийн  ардчилсан армийн харьяа Турк, Иракийн хилийн бүс болон Евфрат мөрний эрэгт  байрлуулах болно гэжээ. 

15-нд,Туркийн ерөнхийлөгч Эрдоган  энэ үйл ажиллагааг зэмлэн буруушааж, энэ нь аюултай явдал болно  гэжээ.

      Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ