​Жэн өвөөгийн лийрийг цахим худалдаагаар борлуулж байна

2018-01-17 14:54:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Чянь сяний Жэн гуайн шүүслэг, амтат  лийр нь арвин ургац авсан боловч  түүнийг борлуулж чадахгүй сэтгэл зовж байлаа. Жэн  гуайтай адил орон нутгийн захиргаа, хэвлэлийн  байгууллага, цахим худалдааны индэр гээд бүгд л санаа тавьж байсан юм. "Пинь Дүө Дүө" хэмээх цахим худалдааны индэр идэвхтэй  дэмжлэг үзүүлж, Жэн гуайн лийрийг маш хурдан зарж, бүр "од" болгож өгсний ачаар Жэн гуай маш богино хугацаанд 7500 кг лийрээ  цахим худалдаагаар зарж дуусгасан байна. Энэ тухай ХОУР-гийн  сэтгүүлч Чяо Чюньшиний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна  уу.

ХӨТ: Шааньши мужийн Чянь сяний Өмнөд  Янмү тосгоны 74 настай Жэн гуай хөгшинтэйгээ хоёул жимс  тарьдаг. Нас сүүдэр дээр гарсан, бие тааруугийн улмаас Жэн гуай жимсний модоо  тордоход хүчин мөхөстөж, лийрийн өнгө тарлан цоохор болсон нь үнэ ханшид нь  нөлөөлж, маш хямдаар зарж байжээ. Лийр нь үнэндээ шүүслэг  амттай боловч анхандаа 160 килограммыг 10 юаниар ч зарж  байжээ.

ХӨТ: Жэн гуай лийрээ худалдаж чадахгүй зовж байсныг "Пинь Дүө Дүө" зэрэг цахим худалдааныхан анхааралдаа авч, зохицуулж өгчээ. Жэн гуай саяхан хагалгаанд  ороод байсан тул хоолой нь сөөсөн байлаа. Сэтгүүлч түүний бэр Чэнь Шяофэнтэй  уулзаж ярилцлага авсан байна.

/Лийр борлуулах-Бичлэг 1-Чэнь Шяофэн-хятад  хэлээр-эмэгтэй/

“Энэ онд  лийрээ худалдаж чадахгүй сэтгэл зовж байсан. Манай энд  маш хямдхан, нэг килограмм нь 1 юань л байсан. Манайх  энэ онд 7500 килограмм лийр хурааж авсан боловч худалдаж чадахгүй гэртээ хадгалж  байлаа. Тэгээд цахим худалдаа эрхэлдэг хүмүүс 1  килограммыг нь 2 юаниар худалдаж авсан. Баглаа боодол, тээвэр зэргийг бүгдийг  тэд өөрсдөө хариуцсан. Бид ямар ч мөнгө гаргаагүй.”

ХӨТ: Сошиал дээрх цахим худалдааны  “Пинь Дүө Дүө” урт хугацааны турш тариачдын жимсээ худалдаж чадахгүй хүндрэлтэй  байдлыг анхааралдаа авч хэрэглэгчид, тариачдыг холбох ажлыг хийсээр байна. Тэдний цуцалтгүй хүчин чармайлтаар “Жэн  өвөөгийн лийр” дэлгүүр “Жюй Гүө” жимс жимсгэний индэр  ажлаа эхэлжээ. Эдгээр лийр харахад өнгө тарлан ч их  амттай. Тус дэлгүүр ажилласнаар удалгүй бүх лийрээ худалдаж дуусгасан гэнэ.  "Жюй Гүө” жимсний дэлгүүрийн менежер Лю Юй энэ тухай танилцуулсан юм:

/Лийр борлуулах-Бичлэг 2-Лю Юй-хятад хэлээр- /

“Бид анх Жэн  өвгөнийд очиж лийр авах үед тэдний амьдрал хүнд байсан. Тэр үед энэ хавийн гацаа  тосгоны лийр дунджаар 1 килограмм нь 1 юань орчим байсан бол бид Жэн өвгөний  лийрийг бүгдийг нь хоёр дахин илүү үнээр буюу 1 килограммыг 2 юаниар худалдаж  өгсөн. Хожим тэдний лийр, бусад тариалангийн ургац, жимсийг бид бүгдийг нь  авахаар Жэн өвгөнтэй хэлэлцэж тохирсон. ”

Жэн өвөөгийн суурин нь Шааньши мужийн лийрийн ургац сайтай нутгийн  нэг бөгөөд энэ жил 15 сая килограмм лийр хураажээ. Цахим худалдаа зэрэг индрүүд  манай суурингийн борлуулалт муутай дарагдаж буй лийрийг худалдаж өгөхийг хүсэж  байна гэж Жэн өвөөгийн суурины дарга Ван Чао хэлж байлаа:

/Лийр борлуулах-Бичлэг 3-Ван Чао-хятад хэлээр-  /
  “Сүүлийн үед цахим худалдаагаар дамжин, 1.5 сая килограмм орчим  лийрийг худалдаж байна. Пинь Дүө Дүө зэргийн цахим худалдааны индэр болон бусад  замаар борлуулсан нь нийт хэмжээний гурваны нэгийг л эзэлж байна, 50 хувьд  хүрэхгүй, одоо бас 5 сая килограмм нь тариачдын зооринд нь байгаа, хэрэв цахим  худалдаагаар дамжин худалдаж гарахгүйг цаг нь удах юм бол сар шинэ гарвал муудах  аюултай, үнэ нь ихээр унаж, тариачдад хохирол учруулна. ”  
Пинь Дүө Дүө-гийн орлогч  захирал хадагтай Гэ Шуан: бид тариачдад туслах төслөө үргэлжлэн хэрэгжүүлж,  ядуурлыг бууруулж, тариачдын орлогыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд  чанар сайтай жимс ногоог хангахаар хичээн ажиллаж байна гэжээ.

/Лийр борлуулах-Бичлэг 4- Гэ Шуан-хятад хэлээр- эмэгтэй  /

“Бид тариачдад туслах буяны төслөө үргэлжлэн хэрэгжүүлж, сошиол цахим  худалдаанд түшиглэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цахим худалдаанд оруулж,  тариачдыг ядуурлаас ангижруулан, орлогыг нь нэмэгдүүлэхэд тусална. Тариачдад  туслах бодитой ажил хийх бөгөөд үүгээр дамжин хэрэглэгчдэд ч чанар сайтай,  хямдхан бараа бүтээгдэхүүн хангах болно. Жишээлбэл бид Чянь сяньтай холбоо  барьж, цаашид хамтар ажиллаж, энэ ажлыг урт хугацаа хийж, нутгийн тариачид,  бизнес эрхлэгчид, цахим худалдааных болон хэрэглэгчдэд ач тусыг нь хүртээж,  хамтдаа хожихоор хичээн ажиллана. ”

Бид хоршоо болон цахим худалдааныхантай тогтвортой хамтын ажиллагааны  харилцаа байгуулж, зах зээлийн үнэ ханш хэлбэлзсэн үед ч тариачдын орлого  хасагдахгүйг баталгаажуулсан гэж Чянь сяний Жүгань суурингийн дарга Ван Чао ярьж  байлаа:

/Лийр борлуулах-Бичлэг 5 -Ван Чао-хятад хэлээр- /

“ Бид цахим худалдааныхантай борлуулалтын замаа сайхан хэлэлцэж  тохирсон, дараагаар орон нутгийн хоршоо, цахим худалдааныхантай тогтвортой  харилцаа байгуулж, бидний эндэх чанар сайтай бүтээгдэхүүнээ цахим худалдаагаар  дамжин олон хэрэглэгчдэд амттай сайхан лийр хангах бөгөөд зах зээлийн үнэ ханш  хэлбэлзсэн ч дотоод гадаадын борлуулалтын замаар дамжин, ард иргэдийн ашиг  сонирхлыг баталгаажуулахыг хичээнэ. ”
Цахим худалдааны индэрт  дулдуйдан тариачид мэдээллийн удирдлагаар хөдөө аж ахуйн шинэ үйлдвэрлэлийн арга  хэлбэрт шилжиж байна гэж судлаачид үзсэн байна. Одоо Хятад улс  болон даяаршлын тухай зөвлөх судлаач Чү Иний ярихыг үргэлжлэн сонсоно  уу.

/Лийр борлуулах-Бичлэг 6 -Чү Инь-хятад хэлээр- /
“Манай цахим худалдаанд түшиглэн ядуурлыг бууруулахын анхны алхам бол  бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж өгөх явдал юм. Гэхдээ дараагаар бас нэг сайн  тал бий. Барааг борлуулах мэдээллийг өгч байвал үүний удирдлагаар үйлдвэрлэж  болох юм. Ямар үг вэ гэвэл одоохондоо тариачдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь  борлуулж чадахгүй үлдэж байна. Энэ бол эрсдэлтэй хэлбэлзэл, тариачид өнгөрсний  туршлагаараа ажиллахаас биш шинжлэх ухаанч шийдвэр гаргаж, зах зээлд ямар зүйл  шаардагдаж байх, хэрхэн борлуулах тухай шийдвэр гаргаж чадахгүй байна. Иймээс  цахим худалдааныхан ажлаа сайжруулж, мэдээллийг дамжуулж, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн хэлбэрийг шинэчилж болох юм. Тийм учраас бид зөвхөн шаардлагатай  зүйлийг нь өгч байгаа биш, арга замыг нь зааж өгч байгаа явдал гэж үзнэ.  ” Сарантуяа

 

Их уншсан

холбоотой мэдээ