Ван И Солонгосын хойгийн байдлаар ярив

2018-01-17 15:08:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, Хятадын  ГХЯ-ны сайд Ван И Африкийн 4 оронд хийсэн айлчлалаа өндөрлөх үеэр, Phoenix телевизээр Солонгосын хойгийн өнөөгийн байдлын тухай үзэл бодлоо ярьсан байна.  
Ван И: Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь бидний хамтын зорилт юм. Иймээс олон улсын  хамтын нийгэмлэгийн байр суурь эрс гуйвшгүй байгаа цагт Хятадын байр суурь ч эрс шийдэмгий юм. Одоогоор Солонгосын хойгийн байдал намжих хандлага гарч буйг  нийтээрээ

эрхэмлэх ёстой. Энэ бол талуудын хамтын хүчин зүтгэлийн үр дүн бөгөөд  хоёр Солонгос энэ талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэнд байгаа юм. Гэвч хойгийн  байдал намжих тийшээ хандахаар, өдөөн хатгалгын шинжтэй хэрэг гардгийг түүх  өгүүлж байна. Одоо талуудын хүслийг шалгах цаг болж байна. Солонгосын хойгийн  цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулахыг чухам хэн дэмждэг вэ? Хэн байдлыг улам  хурцатгадаг вэ гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг харах цаг болж байна гэжээ. Ренчинсоо 

 


Их уншсан

холбоотой мэдээ