​Мянган жилийн түүхтэй цууны үйлдвэрлийн "шинэ эзэн"

2018-01-17 15:09:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХӨТ: Хятадад мянган жил уламжлагдсан цуу   үйлдвэрлэх арга бий. Өнөө цагт машин тоноглол ашиглан цууг өргөнөөр үйлдвэрлэх   болсон ч хөдөө тосгон, хязгаар нутгийн зарим өрх уламжлалт аргаараа цуу хийсээр   байна. БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Лүндэ сяний Шатан   хэмээх суурины Жинь овогт уламжлалт аргаар цуу үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэлд   анхаарлаа хандуулна уу.
 
/Цуу-Бичлэг 1-Бутан нүдэх   чимээ/
 
“Энэ савны цуу бүгд зэрэг амт орох ёстой.   Хэрэв жигд зуурахгүй бол дээрх нь халуун болж, эхлээд тунана. Хэрэв доорх нь амт   орохоос өмнө урьдаар тунасан цууг нэг хоёр өдөртөө норгохгүй бол мууддаг   юм.”
 
ХӨТ: Цууг хэрхэн үйлдвэрлэдэг тухайгаа   танилцуулж буй энэ хүнийг Жинь Хайбө гэдэг. Энэ жил 45 настай. Жинь Хайбө   багадаа онц сурдаг байсан боловч айлын отгон хүү учраас гэр бүлийн бизнес болох   цууны үйлдвэрээ өвлөж авахын тулд сургууль соёлын мөр хөөх хүсэл мөрөөдлөө   орхисон гэдэг.
 
ХӨТ: Хятадын уламжлалт 24 бага улирлын 22   дахь нь “Өвлийн тууль” бөгөөд цуу нэрэх хамгийн тохиромжтой үе юм. Цаг улиралдаа   зохицуулан цуу үйлдвэрлэх нь маш чухал. Өвлийн туйл бол цуу хийх хамгийн сайн   үе. Энэ үед хийсэн цуу гоё хүчиллэг амттай болж, бүтэн жил хадгалж болдог хэмээн   Жинь Хайбө ярьж байлаа:
 
/Цуу-Бичлэг 2- Жинь   Хайбө-Хятад хэлээр-Эрэгтэй/
 
“Цаг улиралдаа зохицуулж хийж буйн учир нь   шинэ үр тариагаар хийвэл илүү амттайд байдаг юм. Тарианы үрийг бид амьд гэж   үздэг. Би цууг аль болох эртний аргаар хийхийг хүсдэг. Цууг гурван мянган жилийн   өмнө үр тариагаар хийж байсан. Муудахаас хамгаалагч гэх мэтийн өөр ямар ч нэмэлт   бодис хэрэглэдэггүй. ”
 
/Цуу-Бичлэг 3-Цуу исэж буй   чимээ/
 
ХӨТ: Хэд хоногийн дараа будаагаа чанаад өөрөө   хийсэн цууны хөрөнгөнд хийвэл савандаа исээд аажмаар шингэн цуу болдог байна.   Жинь Хайбө анхандаа уламжлалт аргаар цуу хийдэг байснаа дараа нь өөрийн гэсэн   онцлогтой хийх болжээ.
 
/Цуу-Бичлэг 4-Жинь   Хайбө-Хятад хэлээр-Эрэгтэй/
 
“Би цуу хийх бүх үйл явц, үр тарианы хэмжээ,   хөрөнгийн хувьд эртний арга хэрэглэдэг ч гэсэн зарим хольцыг өөрчлөн сайжруулах,   бүх талаар хөгжүүлэн, үр ашгийг нь илүү нэмэгдүүлсэн юм. Тэгэхээс эртний аргыг   яс мөрдөөд, хөгжүүлэхгүй, байрандаа зогсоод байгаа юм биш ээ.”
 
/Цуу-Бичлэг 5-Цагийн зүүний   чимээ/
 
ХӨТ: Өөр айл цуу хийхдээ ганц л удаа дэвтээж,   дан цуу хийдэг бол харин Жинь Хайбө гурван удаа дэвтээж, дахвар цуу хийдэг   байна. Ингэж хийсэн цууны амт гойд сайхан, жинхэнэ хүчиллэг болж, амархан   мууддагүй гэнэ. Тэрээр өөрийн хийсэн давхар цуугаа “Мяо Шинь” хэмээн нэрлэжээ.
 
/Цуу-Бичлэг 6- Жинь   Хайбө-Хятад хэлээр-Эрэгтэй/

“Энэ усыг наад зах нь гурван удаа эргүүлж   байж цуу хийдэг. Тэгэхээр бид гурван усны зурлагаас бүрдсэн Мяо гэдэг ханзыг   нэрэнд нь оруулсан юм. Би үр тариаг хамгийн үнэтэй зүйл гэж боддог. Гурван алтны   зурлагаас бүрдсэн Шинэ хэмээх энэ ханз овоолсон үр тариа мэт харагддаг. Би ер нь   ус, үр тариа хоёроор энэ цууг хийсэн. Ийм сайн сайхан зүйлсийг бодож явбал   хийсэн цуу маань ч илүү амттай, эртнээс уламжлалтай жинхэнэ амт нь   гардаг.”
 
ХӨТ: Жинь Хайбө цуу хийх эртний аргаа   уламжилсан төдийгүй наймааны шударга ухааныг ч мөрдөн сахисаар иржээ. Түүний   үйлдвэрлэсэн цуу нь тосгон, суурин, хошууны төвдөө алдартай юм. Муудахаас   хамгаалах ямар ч бодис холиогүй, амт нь ч сайхан учраас цуугаа борлуулах талаар   санаа зовдоггүй гэнэ.
 
/Цуу-Бичлэг 7-машин, нохой   хуцах дуу, хөлийн чимээг фонолоод/
 
“Худалдан авагч: Савлачихсан уу,
Жинь Хайбө: (эрэгтэй): За одоохон, тэр танд өргөж   өгөг.
Худалдан авагч: Зүгээр ээ, өөрөө авъя, минийхийг бүртгээд   өгөөрэй.
Сэтгүүлч: Та хэдийг авсан бэ?
Худалдан авагч: 30 килограмм, найзууд, хамаатандаа бэлэглэх гэсэн юм.   Эднийхээс байнга авдаг, амт нь гоё, эртний аргаар хийсэн. Зах дээрээс авахаас   илүү найдвартай, захын ханшаас арай үнэтэй. Гэхдээ би дуртай л авна   даа.”
 
ХӨТ: Интернет худалдааны хөгжлийн үр шимээр   Жинь Хайбөгийн хийсэн цууг Бээжин, Шанхай, Гуандүн зэрэг газар борлуулдаг болсон   болсон гэнэ. Гэхдээ түүний цуу үйлдвэрлэх хэмжээ нэмэгдээгүй байна. Энэ тухай   Жинь Хайбө ингэж ярьсан юм.
 
/Цуу-Бичлэг 8-Жинь Хайбө-   Хятад хэлээр-Эрэгтэй/
 
“Миний хийсэн цуу зөвхөн хоолны соёл төдий   биш, харин ёс суртахууны соёл, мөн арилжааны соёл гэж хэлж болно. Эдгээрийг   эртнээс уламжилж ирсэн юм. Би энэ аргыг шаргуу хөдөлмөрч, энэ ёс суртахууныг   дээдэлдэг хүмүүст уламжлахыг хүсдэг.”
 
/Цуу-Бичлэг 9-Цуу нэрж буй   чимээ холдоод/
 

Их уншсан

холбоотой мэдээ