Дэлхийн хөгжлийг хэвийн замд оруулахыг уриалав

2018-01-17 15:14:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: 2017 онд  дэлхийн байдалд ихээхэн ухралт гарлаа. Олон улс өрсөлдөөнийг эв санаа нэгтэй эрс шийдэмгий даван туулж, дэлхий ертөнцийг хөгжлийн хэвийн замд оруулах хэрэгтэй гэжээ.

Гутерриш НҮБ-ын Ерөнхий ассамблейн албан ёсны бус хуралд 2018 оны ажлаа танилцуулах үедээ: Ноднин би ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал авах үедээ хамтдаа хичээж, 2017 оныг энх тайвны жил болгохыг уриалсан юм. Өнөөгийн байдлаас үзвэл энх тайван мөн л эргэлзээтэй, дэлхийн байдалд ихээхэн ухралт гарсан гэжээ. Тэрээр, Одоо мөргөлдөөн гүнзгийрч, шинэ хямрал бий болж байна. Дэлхий дахины цөмийн  зэвсэгт сэтгэл түгшиж байгаа байдал хүйтэн дайнаас хойш хамгийн дээд түвшинд хүрлээ. Цаг уурын өөрчлөлт хурцдаж, хүний эрхэнд ноцтой халдаж, үндэстний үзэл, арьсны өнгөөр гадуурхах үзэл газар авч байна  гэжээ.

Эдгээрээс үзвэл, дэлхий ертөнц өрсөлдөөнийг эв санаа нэгтэй, эрс шийдэмгий даван туулж, дэлхий  ертөнцийг хөгжлийн хэвийн замд оруулах хэрэгтэй гэж Гутерриш цохон тэмдэглэжээ.

Тэрээр мөн 12 гол  ажлыг нэрлэсэн байна. Үүнд цаг уурын өөрчлөлтийг даван туулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Дундад Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах, терроризмд цохилт өгөх, НҮБ-ын энхийг дэмжин сахиулах хүчийг эрчимжүүлэх зэрэг багтсан байна.





Их уншсан

холбоотой мэдээ