Үйлдвэрийн чадавхаа хорогдуулна

2018-01-17 15:14:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үйлдвэрийн чадавхаа хорогдуулна

17-нд Бээжинд Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын ерөнхий нягтлан бодогч хатагтай Шэнь Ин: 2017 онд гангийн үйлдвэрийн чадавхыг хорогдуулах ажил үндсэндээ дуусаж, нүүрсний үйлдвэр үүргээ давуулан биелүүлэв. 2017 онд газрын тос, ган, нүүрс зэрэг уламжлалт салбар дахин хүчирхэг болохоор шаргуу зүтгэснээр, ерөнхий үр ашгийн өсөлтийн үндсийг тавьсан гэжээ.

Мөн өдөр Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Шэнь Ин: Дараагийн шатанд орчин үеийн технологийг ашиглах замаар гангийн уламжлалт үйлдвэрийг өөрчлөн сайжруулах болно. Энэ онд нүүрсний үйлдвэрийн чадавхыг хорогдуулах ажлыг үргэлжлэн эрчтэй зохион байгуулна. 2018 онд нүүрсний үйлдвэрийн чадавхыг 10 сая гаруй тонноор хорогдуулахаар анх төлөвлөж, голцуу нүүрсний салбарыг дахин бүрдүүлэх эрч хүчийг нэмэгдүүлэх болно гэжээ.

Шэнь Ин: Нүүрс цахилгааны салбар, усан онгоцны үйлдвэр, өнгөт төмөрлөг, хайлуулах үйлдвэр, барилгын материал зэрэг салбарын үйлдвэрийн чадавхыг хорогдуулах эрч хүчээ үргэлжлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжийн гүнзгий өөрчлөлт, технологи сайжрах, дахин бүрдүүлэх зэрэгтэй нягт уялдуулж, үйлдвэрийн хөгжлийг дээшлүүлнэ гэжээ. 



 

Их уншсан

холбоотой мэдээ