​Ханиаднаас сэргийлэх хамгийн сайн арга нь вакцин юм

2018-01-17 15:15:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
ХӨТ: Хахир хүйтэн өвлийн улиралд, дэлхийн бөмбөрцгийн умард хагаст халдварт ханиад дэлгэрч, Америк, Канадад А төрлийн H3N2 вирус, Хятад, Европт Б төрлийн халдварт ханиадны вирус ид тархаж байна. Ханиад томуу дэлгэрсэн энэ үед эрүүл мэндийн байгууллагууд ханиад томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцин хэмээн санал болгож байгаа юм.
 ХӨТ: 2017 оны сүүлээс Америкт халдварт ханиадын тохиолдол нэмэгдсэн гэж АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэх төвөөс саяхан мэдэгдлээ. 12 сарын 24-30-нд Америкт клиник туршилтад нийт 9228 хүнээс халдварт ханиадны вирусын дээж авч, судалсны үр дүнд А төрөл 84.6, Б төрөл 13.3 хувь байгааг олж тогтоожээ.
 ХӨТ: Канадын Олон нийтийн эрүүл мэндийн газрын захирал Тхереса Там: 2017 оны сүүлчийн байдлаар, Канадад 1050 хүн халдварт ханиадын онош  тогтоолгосон бөгөөд тэдний дийлэнх нь Б төрлийн H3N2 вирусын халдвар авсан юм. Ялангуяа өндөр настан болон хүүхдүүд энэ төрлийн вирусын халдварт өртөмхий байдаг гэжээ.
 ХӨТ: 8-нд Халдварт ханиадаас урьдчилан сэргийлэх Хятадын үндэсний төвийн гаргасан тайланд: 2017 оны сүүлийн 7 хоногт халдварт ханиадын тохиолдол маш түргэн нэмэгдэж байна гэжээ. Мөн Умард, Өмнөд, Баруун Европын улс орнуудад халдварт ханиад өвчин дэлгэрч, ханиад хүрсэн хүний тоо улам нэмэгдэж буй бөгөөд гол нь Б төрлийн халдварт ханиадны вирус илүү их дэлгэрч байгаа юм байна.
 ХӨТ: Хүмүүс ердийн ханиад болон халдварт ханиадыг сайн ялгадаггүй, халдварт ханиад маш ноцтой гэдгийг дутуу үнэлдэг гэнэ. Халдвар ханиад А, Б хоёр төрлийн вирусээр халдварладаг бөгөөд ялангуяа намар өвөл, өвөл хаврын улирлын зааг үед илүү дэлгэрдэг юм. Дэлхийн бөмбөрцгийн умард хагаст жил бүрийн 10-р сараас ирэх жилийнх нь 5-р сарын хооронд дэлгэрч, хоёрдугаар сард ид үедээ ордог байна. Халдварт ханиадын үйл явц түргэн, гэнэт халуурч, ханиалгах, даарах, бие хөндүүрлэх, цээж хөших зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар уушгины үрэвсэл, бактерийн халдвар авах зэргээр хүндэрнэ. Харин ерийн ханиад бол цаг улиралтай холбоогүй, жилийн дөрвөн улиралд хэзээ ч хүрч, найтааж, нус гоождог боловч халуурах нь бага, ядарч, хөдөлж ядах байдал илэрхий биш, биеийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөггүй юм байна.
 ХӨТ: Одоо умард нутагт өвлийн улирал болж, цас мөсөнд хучигдсан тул хүмүүсийн дархлаа суларч, халдварт ханиад ид дэлгэрч байна. Улирлын чанартай халдварт ханиад хүрсэн хүмүүс долоо хоногт халуун нь буурч өөрийн дархлаандаа түшиглэн эдгэрдэг боловч дархлаа сул, бие муутай хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, жил бүр дэлхийн насанд хүрэгчдийн 5-10 хувь нь, хүүхдүүдийн 20-30 хувь нь халдварт ханиад хүрч, 3-5 сая хүн хүнд өвчлөн, 290-650 мянган хүн нас бардаг байна.
 ХӨТ: Халдварт ханиадыг вирус дардаг эмээр эмчилдэг боловч хамгийн үр ашигтай арга бол вакцин хийлгэх явдал юм. 6 сараас дээш бүх насны хүн ханиадны вакцин хийлгэж болох бөгөөд биеийн тамирын дасгал хийж, дархлаагаа сайжруулан, гараа сайн угааж, өрөөндөө агаар оруулж байх хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна.   Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ