Палестины дүрвэгсдэд дэмжлэг үзүүлнэ

2018-01-17 15:16:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд, Ойрх  Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын агентлагийн нийтэлсэн  хэвлэлийн мэдээнд, АНУ тус байгууллагын хөрөнгийг царцаах аюултай тулгарч буй  хэдий ч Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлсээр байх болно  гэжээ.

Хэвлэлийн төлөөлөчг хэлэхдээ: Ойрх Дорнодын ажил хариуцсан  агентлаг Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Сири, Ливан, Йорданд амьдарч  буй Палестины 5.9 сая дүрвэгсдэд нийгмийн халамж, эм эмнэлэг, боловсрол зэрэг  дэмжлэг үзүүлэх болно. Бид Палестины дүрвэгсдийг хаяанд нь хаяхгүй, тэдэнд  дэмжлэг үзүүлж, тэдний нэр хүнд, эрх ашгийг хамгаалан, хөрөнгө мөнгөний эх  үүсвэртэй болгоно гэжээ.
1-р сарын 5-нд Америкийн хэвлэлийн мэдээлснээр,  Трампын засгийн газар НҮБ-аас Палестины дүрвэгсдэд дэмжлэг үзүүлсэн 125 сая  ам.долларын хөрөнгө мөнгийг царцаажээ. Энэ мөнгөний хэмжээ АНУ Ойрх Дорнодын  асуудал хариуцсан агентлагт төлөхөөр амласан жилийн хөтөлбөрийн төлбөрийн  гуравны нэг хувьтай тэнцэнэ. Үүнтэй холбогдуулан Америкийн Төрийн парламент  хариу мэдэгдэхдээ, асуудлыг авч хэлэлцэж байгаа бөгөөд "эцсийн шийдвэр"  гаргаагүй байна гэжээ.

     Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ