Их Британи Европын холбооноос гарна гэдэг ялагчгүй хэлэлцээр юм

2018-01-17 15:24:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Брюссель хотын төвөөс зүүн тийш 3 км зайд орших Европын холбооны төв байр бол Европын нэгдлийн бэлэг тэмдэг юм. Гэвч өнгөрч буй 2017 онд Европын холбоо байгуулагдсанаас хойших анхны бутрал боллоо. Их Британи Европын холбооноос гарч буй явдалд ялагч тал гэж үгүй юм. Энэ тухай ХОУР-гаас Европын холбооны төв байранд суугаа сэтгүүлч Ши Жиньхуны ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
 Орон нутгийн цагаар 2017 оны 3 дугаар сарын 29-нд Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск гартаа хэдэн хуудас цаас барьж, саяхан ашиглалтад орсон Европын холбооны зөвлөлийн байрны хэвлэлийн бага хурлын танхимд орж ирсэн юм. Түүнээс нэг цагийн өмнө Их Британийн ерөнхий сайд Тереса Мэй Их Британиас Европын холбоонд суугаа элчин сайдаараа дамжуулан, "Европын холбооноос гарах" тухай захидлаа түүнд илгээсэн байна. Туск тэр захидлыг эргүүлж:
 /ЕХ-Бичлэг 1-Туск-Англи хэлээр-Эрэгтэй/
"Их Британийн ерөнхий сайд, хатагтай Тереса Мэйгийн ирүүлсэн 6 хуудас мэдэгдэл энд байна. Их Британи “Лисабоны гэрээ”-ний 50-р заалтыг хөндсөн бөгөөд энэ нь Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээр албан ёсоор эхэлснийг харуулж байна. Брюссель, Лондон аль алиных нь хувьд өнөөдөр баяртай өдөр биш гэж бодож байна. ”
 Их Британи Европын холбооноос гарах ажлаа албан ёсоор эхлүүлсний зэрэгцээ Европын холбоо ч албан ёсны хэлэлцээрт бэлтгэсэн юм. Хоёр тал хуулийн дагуу товлосон хоёр жилийн хугацаа буюу 2019 оны 3 сарын 29-нөөс өмнө хэлэлцээрээ дуусгах ёстой. 4 сарын 29-нд Европын холбоо тусгай дээд уулзалт зохиож, Их Британиас бусад 27 орны удирдагчид Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээрийн удирдах чиглэлийг санал нэгтэй баталсан юм. Тус баримт бичгийн гол агуулга нь Европын холбоо Их Британитай үе шаттай хэлэлцээр хийх бөгөөд анхан шатны хэлэлцээрт бүрэн ахиц гарвал дараагийн шатны хэлэлцээрийг эхлүүлж болно. Тухайлбал Европын холбоо, Их Британийн ирээдүйн харилцааг бүх талаар тогтоох явдал юм. Үүнтэй холбогдуулан Туск ингэж ярьсан юм.
 /ЕХ-Бичлэг 2-Туск-Англи хэлээр-Эрэгтэй/
 “Бид ирээдүйн харилцааны талаар Их Британтай хэлэлцээр хийхээс өмнө юуны өмнө иргэний эрх, санхүү, Ирландын хил хязгаарын асуудалд бүрэн ахиц гаргах ёстой. Хэзээ үүнийг биелүүлэхийг төсөөлөхөд арай эрт байна. Гэвч хамгийн гол нь Европын холбооны удирдагчид бүрэн ахиц гаргасан эсэхийг үнэлэн шийднэ гэдгийг онцлох шаардлагатай юм. Энэ нь мөн 27 гишүүн орны удирдагчдын санал нэгтэй зөвшөөрөх шийдвэр байх ёстой. ”
 Тус хэлэлцээр 11-р сарын 10 хүртэл зургаан удаа явагдсан боловч анхан шатны гурван гол асуудлаар санал нэгдэж чадаагүй. Их Британид байгаа Европын холбооны 3 сая иргэн, Европын холбоонд байгаа Их Британийн 1 сая иргэний эрхийг хэрхэн хамгаалах, Их Британи Европын холбооноос “гарах төлбөр” хичнээн байх ёстой, Их Британи, Ирландын хилийн зааг шугамын асуудал зэрэг нь хэлэлцээрийн хамгийн гол бэрхшээлтэй асуудал юм.
 12-р сарын 4-нд Тереса Мэй эдгээр асуудлаар буулт хийсэн шинэ төслөө авч Европын холбооны төв байранд очиж танилцуулсан боловч тус хэлэлцээр бүрэн амжилтад хүрч чадаагүй юм. Тереса Мей хэлэхдээ:
 /ЕХ-Бичлэг 3-Мэй-Англи хэлээр-Эмэгтэй/
“Бид олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. Бид хамтдаа урагшлахыг хүсэж байна. Зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа тул цаашид хэлэлцэж зөвшилцөх шаардлагатай. Хэлэлцээр үргэлжлэх болно.”
 12-р сарын 8-нд Тереса Мэй Европын холбооны төв байранд дахин очсон тухай Европын холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер:
 /ЕХ-Бичлэг 4-Юнкер-Англи хэлээр-Эрэгтэй/
 “Бид хэлэлцэгч хоёр талын төлөөлөгчийн санал нэгтэй зөвшөөрсөн хамтарсан тайланг авч хэлэлцсэн. Тайланг Их Британийн засгийн газар дэмжиж байгааг Их Британийн ерөнхий сайд Тереса Мэй надад баталсан. Үүний үндсэн дээр бид шаардагдах амжилт гаргасан гэдэгт итгэж байна. Өнөөдрийн үр дүн бол буулт хийсний үр шим юм. Европын холбоо, Их Британийн хувьд энэ бол маш бэрхшээлтэй хэлэлцээр.”
 Европын холбооны гаргасан тайлангаас үзвэл, иргэний эрхийн асуудлаар, Европын холбоо, Их Британийн ард иргэдийн эрхийг хуулиар хамгаалах бөгөөд өөрчлөгдөхгүй. Европын холбооноос гарах төлбөрийн асуудлаар Тереса Мэй: Их Британи Европын холбоонд 39-44 тэрбум орчим евро төлнө гэсэн бөгөөд Ирланд, Умард Ирландын хилийн асуудал онцгой учраас хилийн хатуу зааг шугам тогтоохоос зайлсхийхийг амласан гэжээ. 12-р сарын 15-нд болсон Европын холбооны дээд хэмжээний чуулга уулзалтад энэ гэрээг батлан зөвшөөрч, Их Британиас бусад Европын холбооны 27 гишүүн орны удирдагчид хоёр дахь шатны хэлэлцээр хийхийг зөвшөөрчээ. Гэхдээ анхан шатны хэлэлцээрийн бүх амлалтыг хуулийн заалт болгон хэрэгжүүлэх үндсэн дээр хоёр дахь шатны хэлэлцээрийг эхлүүлнэ гэжээ.
 Европын холбооны хуваарилалтын дагуу хоёр дахь шатны хэлэлцээр Их Британи Европын холбооноос гарсны дараах шилжилтийн үед анхаарлаа хандуулах болно. Европын холбооны хэлэлцээрийн төлөөлөгч Мишел Барниер ингэж ярьж байна:
 /ЕХ-Бичлэг 5-Барниер-Франц хэлээр-Эрэгтэй/
 “Тереса Мэй Флоренцод үг хэлж, шилжилтийг дээд тал нь хоёр жилийн хугацаатай гэжээ. Бидний хувьд энэ хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүргэх шаардлагатай гэж бодож байна. Энэ бол олон жилийн санхүүгийн хүрээний эцэслэх хугацаа юм.”
Европын холбоо, Их Британийн ирээдүйн харилцааны талаар Европын холбоо: Их Британитай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, терроризмын эсрэг, хил дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх, аюулгүй байдал, батлан хамгаалалт, гадаад харилцаа зэрэг салбарт түншийн харилцаа тогтооход бэлэн байна гэж олон удаа илэрхийлсэн юм. Хоёр дахь шатны хэлэлцээр олон сорилттой тулгарна. Европ Азийн төвийн гүйцэтгэх захирал Фрасер Камерон: Европын холбооноос гарах хэлэлцээр маш ээдрээтэй төдийгүй Их Британи Европын холбооноос гарна гэдэг маш тэнэг шийдвэр юм гэжээ.  
 /ЕХ-Бичлэг 6-Камерон-Англи хэлээр-Эрэгтэй/
 “Энэ бол маш тэнэг шийдвэр. Европын холбоо, Их Британи хоёр талын хувьд аль алинд нь ашиггүй нийтлэг жишээ. Гэхдээ Их Британий талд илүү сөрөг нөлөө үзүүлэх болно.” Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ