Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ашиг орлого нэмэгдэв

2018-01-17 16:34:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжинд Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын ерөнхий нягтлан бодогч хатагтай Шэнь Ин  хэлэхдээ: 2017 онд төрийн өмчит 98 аж ахуйн нэгжийн ашиг орлого анх удаа 1 их  наяд 400 тэрбум юань хүрч, 2016 оныхоос  15.2 хувиар өсөж, эдийн засгийн үр  ашгийн нэмэгдэл хэмжээ, өсөлтийн хурд 5 жилийн турших хамгийн өндөр түвшинд  хүрсэн гэжээ.
17-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн  албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн  өмчийн хяналт удирдлагын комиссын ерөнхий нягтлан бодогч хатагтай Шэнь Ин  танилцуулахдаа: 2017 онд төрийн өмчит аж ахуйн нэгжийн бизнес эрхлэлтийн гол  үзүүлэлтүүд бүгд сайжирч, бүтэн жилийн бизнес эрхлэлтийн бодит орлого 26 их наяд  400 сая юаньд хүрч, улирал бүрийн бизнес эрхлэлтийн орлогын өсөлтийн хурд бүгд  хоёр оронтой тоонд хүрч, сар бүрийн үр ашгийн өсөлтийн хурд бүгд 15 хувиас дээш  гарч, бүтэн жилийн эдийн засгийн үр ашиг товлосон хэмжээнээс илэрхий давж, эдийн  засгийн үр ашгийн нэмэгдэл хэмжээ, өсөлтийн хурд 5 жилийн турших хамгийн дээд  түвшинд хүрсэн гэжээ.    

Төвийн 98 аж ахуйн нэгжээс  49-ийнх нь ашиг орлогын нэмэгдэл нь 10 хувьд хүрч, 26 аж ахуйн нэгжийн ашиг  орлогын нэмэгдэл 20 хувь хүрч, ашиг орлого нь 10 тэрбум юаньд хүрсэн төвийн аж  ахуйн нэгж 41-д хүрчээ. Нефть химийн аж ахуй, хар төмөрлөг, нүүрс зэрэг  уламжлалт салбар алдагдлаас гарч, эдийн засгийн үр ашиг бүхэлдээ нэмэгдэх суурь  тавилаа. Тэргүүний боловсруулах салбар, орчин үеийн үйлчилгээний салбарын үр  ашиг тогтвортой нэмэгдэж, төвийн аж ахуйн нэгжийн үр ашиг бүхэлдээ нэмэгдэхэд 40  хувийн хувь нэмэр оруулсан байна. Хөрөнгө оруулж эрхлэх эрхтэй төрийн өмчийн аж  ахуйн нэгж стратегийн шинэ салбарын хөгжлийг түргэтгэх, төрийн өмчийн хөрөнгийн  хуваарилалтын үр ашгийг нэмэгдүүлэх туршилт хийж, бүтэн жилийн үр ашиг нь 2016  оныхоос 31 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн жил төвийн аж ахуйн нэгж  хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийн талаар ч маш сайн үр дүнтэй  ажиллаа. Хоцрогдсон аж ахуйн нэгжийн илүүдэл чадавхыг зохицуулах талаар аж ахуйн  нэгж бүрт өөрт нь тохирсон бодлого хэрэгжүүлж, 1200 аж ахуйн нэгжийг хоцрогдлоос  гаргаж, тэдний 400 аж ахуйн нэгжийн агуулахыг тэглэсэн байна. Цомхтголоор аж  ахуйн нэгжийн эрсдэлээ хянах чадварыг нэмэгдүүлж, төрийн өмч хөрөнгийн хянан  удирдах хорооны хяналтад байгаа аж ахуйн нэгжийн тоо хасагдаад 98-д хүрчээ. 2017  оны эцэс гэхэд төвийн аж ахуйн нэгж 8390 хуулийн этгээдийг цомхтгож, цомхтгосон  хэмжээ нь 16.08 хувьд хүрч, зөвхөн үүнээс 13 тэрбум 500 сая юань хэмнэсэн байна.  Үүний зэрэгцээ төвийн аж ахуйн нэгжүүд бүтэн жилийнхээ үйлдвэрлэлийн үүргээ  урьдчилж давуулан биелүүлжээ.

"Өнөөгийн байдлаар гангийн салбарын хэт үйлдвэрлэлийг  хумих ажил үндсэндээ дууслаа. Дараагийн шатанд орчин үеийн технологиор  гангийн уламжлалт аж үйлдвэрийн түвшинг дээшлүүлнэ. Нүүрсний аж үйлдвэр 2017 онд  үүргээ давуулан биелүүлсэн. Энэ онд нүүрсний салбарын хэт үйлдвэрлэлийг хумих  ажлыг эрчимтэй ахиулна. 2018 оны эхний хөтөлбөрт нүүрсний салбарын хэт  үйлдвэрлэлийг 10 сая гаруй тонноор бууруулах зорилт тавив. Энэ нь нүүрсний  салбарыг дахин цэгцлэх ажилд түлхэц өгөх зорилготой юм. Үүнээс гадна, нүүрс,  цахилгааны салбар, хөлөг онгоцны аж үйлдвэр, өнгөт металл, химийн аж үйлдвэр,  барилгын материал зэрэг салбарын хэт үйлдвэрлэлийг хумих ажлыг эрчимтэй ахиулна”  гэжээ.

Хөгжлийн эрчийг сааруулж буй бэрхшээлийн доторх маш хүнд  нэг асуудал бол төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд оршиж буй харшлал юм. Хятадын  төрийн зөвлөлийн дэргэдэх төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын комиссын  ерөнхий нягтлан Шэнь Ин: "Хятадын төрийн өмчийн хяналт удирдлагын комиссоос  хяналтын 5 арга хэмжээ авч, салбарын стандарт, санхүү эдийн засгийн харшлал,  хөрөнгө оруулалтын цар хүрээ, эрсдэлийн ажил төрөл, санхүү эдийн засгийн  эрсдэлийг хяналтдаа байлгах арга хэмжээ авлаа” гэжээ.

Шэнь Ин: Хятадын төрийн өмчийн хяналт удирдлагын  комисс мөн хувьцаа эзэмших эрхийг нэмэгдүүлэн, хөрөнгө хуримтлуулах, өрийг  хувьцаа болгон өөрчилж хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэн хөрөнгө  босгох арга хэлбэрээр бүтцийг сайжруулан, хөгжлийг ахиулсан  гэжээ.


  
 







  

Их уншсан

холбоотой мэдээ